Бид чимээгvй тахал гэж олон євчнийг хэлж ярьж тvvнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг.
Тэгвэл энэ чимээгvй тахалд тархины саажилт гэх євчнийг шинээр нэмэх болж. Учир нь єнєєдєр манай улсад 1000 амьд тєрєлтийн хоёр нь ийм євчтэй тєрж байгаа гэнэ. Сvvлд гарсан судалгаанаас харахад 01-16 насны нийт 1600 гаруй хvvхэд тархины саажилттай бєгєєд тэдний 300 гаруй нь л цэцэрлэг, сургуульд хамрагддаг. Энэ талаар Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын эрхлэгч хvvхдийн их эмч Г.Буянжаргалтай ярилцлаа.
-Тархины саажилт гэж яг ямар євчин болох талаар яриагаа эхлэх vv?
-Тархины саа гэдэг бол євчин биш согог гэдгийг хvмvvс мэдэх хэрэгтэй. Ийм хvvхэд тєрvvлсэн эцэг эхчvvд маш цочирдож, айдаг. Ямар ч євчин эмчилгээ хийхгvй бол хvндэрдэг. Харин согог бол нэг хэвийн хvндрэлтэй, єєрчлєлт vзvvлдэггvй. Гэхдээ тархины согогтой хvнд эмчилгээ хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Эмчилгээ гэдэг нь хєдєлгєєний эмчилгээг хэлж байна л даа. Монголд энэ євчнийг оношлох болоод эмчлэх боломж бараг байдаггvй. Харин сvvлийн vед энэ байдал харьцангуй гайгvй болж байгаа. Тархины саажилтыг тєрєхийн ємнєх, тєрєх, тєрсний дараах vе гэж гурав ангилдаг. Ер нь гэр бvл тєлєвлєж байгаа бол эрvvл эхээс эрvvл хvvхэд тєрнє гэдгийг vргэлж бодох хэрэгтэй. Тийм болохоор тухайн хvн хvvхэдтэй болно гэж тєлєвлєсєн vеэсээ эхлэн єєрийгєє арчилж тордон хайрлах нь чухал. Даралттай, хавантай гэж vглэж явсаар байгаад эмчилvvлсэн ч юмгvй тєрєх хугацаагаа болгочихдог. Тэгээд тєрж чадахгvй тєрєхийн сулралд орно. Мєн эрvvл хvvхэд тєрvvлэхийн тулд цэвэр агаарт байж аль болох євдєхгvй байхыг бодох хэрэгтэй. Жирэмсэн эх ханиад хvрэхэд урагт маш их нєлєєлдєг. Улаанбаатарын утаа тархины саажилттай хvvхэд тєрєхєд их нєлєєлж байна. Тиймээс жирэмсэн болсон гэдгээ мэдсэн л бол цэвэр агаартай газар очихыг бодох хэрэгтэй. Мєн манайхан гурил мах хоёроо идсээр байгаад тєрчихдєг.
Илvv дутуу витамин нэмэлт тэжээлийг огт хэрэглэдэггvй. Манай улсын хvн амын ихэнх нь эмзэг бvлэгт хамрагддаг болохоор арга ч vгvй биз. Манай улс социализмийн vед жирэмсэн болсон цагаасаа хойш vргэлж хараа хяналтанд байлгаж дасгал хийлгэх гээд олон зvйлийг зааж єгдєг байсан. Энэ нь маш чухал л даа. Хамгийн наад зах нь яг тєрєх vедээ амьсгаагаа яаж авах вэ гэдгээ хvртэл мэднэ гэсэн vг. Тєрж байх vедээ амьсгаагаа буруу авснаас болж хvчилтєрєгчийн дутагдалд орж бvтэлттэй хvvхэд тєрvvлдэг. Бvтэлттэй хvvхэд тєрнє гэдэг чинь тархиндаа єєрчлєлттэй болж тархины саажилттай болох магадлал єндєрсєж байгаа юм. Саажилттай хvvхэд тєрєхєд эцэг эхчvvд эмч нарт буруу єгч дайрч давшилдаг. Гэвч эцсийн эцэст ийм хvvхэд тєрєх шалтгааны 80 хувь нь эцэг эхчvvдээс шалтгаалдаг гэдгийг санах хэрэгтэй. Хvмvvст нэг зvйлийг хэлэхэд энэ євчин удам дагадаггvй. Эцэг эхчvvд маань хєгжлийн бэрхшээлтэй хvvхэд тєрєхєєр удам судраа хэдэн vеэр нь бодож тийм хvн гаргаж ирэх гээд зvтгэдэг. Энэ євчнийг зургаан сартайд нь оношилж эрт эмчилгээнд хамруулж болдог.
Гэтэл эмч нар эцэг эхийг нь єрєвдєєд хэлэхгvй явуулчихдаг. Тэдний амьдралд ямар хортой зvйл хийж байгаагаа ухаардаггvй. Бvр хэдэн жилийн дараа хvндрээд эмчлэгдэх боломжгvй болсон vед нь хэлдэг. Нэгэнт тархины саажилт мєн бол шууд л хэлэх хэрэгтэй шvv дээ. Эцэг эхчvvд нь энэ євчнийг хатгаа ханиад хvрсэн мэт бодож найдлага тавиад бариач бєє лам, эсвэл гадаад руу явдаг. Хатуухан хэлэхэд лам хараар яваад эмчлэгдэхгvй. Дэлхийн ямар ч улсад очсон ижилхэн. Хамгийн гол нь эрт мэдэж эрт эмчилгээнд нь хамруулах нь чухал. Миний дээр хэлж байгаа шалтгаанууд бол ихэвчлэн тохиолддог шалгаанууд. Дэлхий дээр 400 гаруй тохиолдол байдаг. Ямарч байдлаар илэрч болох юм. Саяхан дэлхийн эрvvл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас vзэхэд сvvлийн 10 жил хєгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн аймшигтай тоо баримт гарсан. Тийм болохоор анхаарах ёстой євчин болсон байгаа биз.
-Тэгэхээр тархины саажилттай хvvхэд тєрvvлж байгаа хvмvvсийн ихэнх нь эмзэг бvлгийн хvмvvс байгаа гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болох юм. Тархины саажилттай хvvхдvvдийг хvлээн авдаг хэдэн газрууд бий. 1600 гаруй хvvхдийн 300-н л нарийн мэргэжлийн эмчтэй цэцэрлэг, сувилалд хамрагдаж байна. Vлдсэн 1000 гаруй хvvхдvvд эмзэг бvлгийн гэр бvлд байдаг учраас сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддаггvй. Тэр хvнийг єдєр болгон зєєж сургууль цэцэрлэгт нь хvргэж єгєх мєнгє болоод боломж байдаггvй. Vvнээсээ болж тєрєєс халамж авсан эмзэг бvлгийн хvний тоог нэгээр нэмдэг. Энэ бол хэн бvхний мэдээд байдаггvй vнэн.
-Тархины саажилттай хvvхдvvдийн нийгэмд эзлэх байр суурь нь ямар байдаг юм бол?
-Наад асуудал чинь хамгийн чухал зvйл. Эцэг эхчvvд маань нэгэнт хvvхдээ хєгжлийн бэрхшээлтэй гэдгийг мэдээд эмчилгээнд хамруулж эхэлдэг. Энэ нь сайн л даа. Гэвч тэд боловсролыг нь орхичихдог. Цэцэрлэг сургууль их дээд сургууль бvгдийг нь дамжиж сурах эрх тэдэнд бий. Бас эцэг эхчvvдээс гадна манай ерєнхий боловсролын сургуулиуд ийм хvvхдvvдийг хvлээж авах нєхцєл болоод боломж байдаггvй. Шууд хэлэхэд авах дургvй байдаг. Яагаад гэхээр тархины саажилттай гээд нэрийг сонсоод тусгай сургуульд єг гэдэг. Тархины саажилттай гэхээр солиотой гэж боддог. Уг нь тэдний оюун ухаан эрvvл, хєдєлгєєний саажилттай хvvхдvvд байхгуй юу. Тэгээд нєгєє хvvхэд маань тусгай сургуульд очдог тэнд нь дандаа оюун ухааны хомсдолтой хvvхдvvд байдаг. Нэг хичээлээ олон дахин давтаж vздэг. Энэ байдлаас нь болж тэд залхан сургуулиа орхидог. Ийм байдал бараг хэвийн vзэгдэл болчихсон. Болдог бол зvvн баруун тєв гээд хуваагаад байдаг шигээ энэ бvсvvддээ нэг хєгжлийн бэрхшээлтэй тэр дундаа хєдєлгєєний бэрхшээлтэй иргэдийн тєв байгуулах хэрэгтэй. Бид энэ цэцэрлэгээ байгуулах гэж нилээд юм болж байсан.
Анх 1994 онд тархины саажилттай хvvхдийн цэцэрлэг гэж байгуулан хоёр жил гаруй vйл ажиллагаа явуулж байтал тухайн vеийн эрvvл мэндийн сайд байсан С.Нямдаваа “Тархины саажилт гэж ямар євчин байдаг юм вэ? Та нар хоёр дахь шархад байгуулах гэлээ гээд” зєвшєєрєєгvй юм. Тэгээд бид цэцэрлэгээ энгийн цэцэрлэг болгон єєрчилж тvvндээ тархины саажилттай хvvхэд авдаг болсон. Уг нь манай улс хєгжлийн бэрхшээлтэй иргэдийн хvний эрхийн конвенцид ороод хоёр жил болж байгаа боловч хэрэгжиж vvсч байгаа vйл ажиллагааг нь дагаж мєрдєж байгаа зvйл нэг ч байхгvй. Дор хаяж л vйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагууд vvдэндээ тэргэнцэртэй болоод таягтай ордог налуу шатыг хийж єгєх ёстой байхгvй юу. Гэтэл єнєєдєр ийм газар ховор. 20 градусын налуутай байх ёстой шатыг 45, 60 градусын налуутайгаар хийчихдэг. Тэгэхээр тэд нийгэмээс хєндий байхгvй гээд яах юм вэ. Дэлгvvр хоршоо орьё гэсэн ч орж чадахгvй хажуудаа нэг хvн дагуулж явахгvй бол болохгvй. Тэднийг тэр болгон дагуулаад явах хvн байхгvй шvv дээ. Бас тэд єєрсдєє ажил хийе гээд албан газар очдог ч чи цалин тэтгэмж авдаг байж ажил хийж яах гээд байгаа юм гээд авдаггvй. Уг нь хєгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулинд ямар нэг албан байгууллага хоёроос гурван хєгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажилуулна гээд заагаад єгчихсєн байдаг. Хэрвээ ажилуулахгvй бол татвар тєлнє гээд заасан байдаг. Гэтэд хvнээ ч авдаггvй татвараа ч тєлдєггvй. Манайхан чинь тэгээд хууль дvрмээ мєрдєж биелvvлэхдээ тааруухан даа.
-Тархины саажилтын согог бvрэн эдгэх боломжтой юу?
-Бага насанд нь оношлоод эрчимтэй эмчилгээнд хамруулж чадах юм бол эдгэх боломжтой. Эдгэх байдал нь эмчилгээний явцад харагддаг. Энэ хvvхэд жилийн дараа толгойгоо даах болов уу гээд л бодож байтал жилийн дараа толгойгоо даах нь бvv хэл алхах гээд vзэж байдаг. Гэхдээ тархины гэмтэл нь хэр зэрэг байна гэдгээс нь шалтгаална л даа. Аливаа євчин зовлонд ам гарч баталгаа єгєх эрх бидэнд байхгvй.
-Тархины саажилттай хvн энгийн хvнээс богино насалдаг гэж ярьдаг юм билээ?
- Энэ євчин биш согог гэж би хэлсэн. Тийм болохоор энгийн хvнтэй ижилхэн л насалдаг. Тэр хvн бага ч болов хєдєлгєєн хийгээд эхэлчихсэн бол хєдєлмєрлєх хvний жаргалыг эдлэх боломжтой.
-Та хvvхдийн эмч хvн. Танд эрvvл мэндийн хууль тэр дундаа хєгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулинд єєрчлєлт оруулмаар зvйл байдаг уу?
-Мэдээж байлгvй яах вэ. Єнєєдєр манайхан “Эрvvл Монгол хvн” гээд хєтєлбєр санаачилан ажиллаж байгаа. Энэ нь зєв боловч бас алдаатай зvйлvvд бий. Эрvvл эхээс эрvvл хvvхэд тєрдєг гэдгийг бодох хэрэгтэй байхгvй юу. Єч тєчнєєн олон сая тєгрєг хэдэн эрдэмтдийг санхvvжvvлж байхаар vvнийгээ єєр зvйлд зарцуулмаар санагддаг. Жишээ нь манай улсад хvvхэд тєрvvлсэн эх хоёр жил хvvхдээ харах ёстой гэдэг. Гэтэл манайханд тийм боломж нь байдаггvй. Хvvхдээ тєрvvлээд хоёр долоо хоноод л ажлаа хийгээд явчихдаг. Хvvхдээ яасан гэхээр асрагчид харуулж байгаа гэнэ. Тєрvvлсэн эх нь харах нэг єєр хvний хvн харах нэг єєр шvv дээ. Дор хаяж тэр хvvхэд эхийнхээ сvvгээр хооллож чадахгvй байна. Намайг Ленинград хотод сурч байхад жирэмсэн оюутан гурваас доош дvн авдаггvй байсан. Учир нь муу дvн авах юм бол тэтгэмж авч чаддагvй. Тэтгэмж авч чадахгvй бол тэр хvн мєнгє бодож санаа нь зовж эрvvл хvvхэд тєрєхгvй гэж vздэг байлаа. Ингээд бодохоор манай улс энэ байдал дээр их хойрго хандаж байгаа юм. Сар бvр тухайн хvний авдаг цалинг єгєєд байдаг бол жинхэнэ эрvvл монгол хvнийг єсгєх боломжтой шvv дээ.
Source: http://shop.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1182330

No comments:
Post a Comment