2011-03-22
Тархины саатай хүүхэдтэй эцэг эхэд зарим нэг зөвлөгөө
Таны хүүхэд тархины саатай гэдгийг та мэдсэн бол Эх нялхсын мэдрэлийн тасагт яaралтай хандаж тэндээс зөвлөгөө эмчилгээ авах нь чухал. Та оройтож мэдсэн ч аль болох цаг хугацаа алдахгүйн тулд хүүхдийнхээ эмчилгээг яаралтай эхлээрэй. Хэвтэж эмчлүүлбэл үр дүнтэй. Хэвтэж амчлүүлэхэд төрөл бүрийн тархиний цусан хангамж сайжруулах эм тариа болон олон төрлийн витамин хийдэг юм билээ. Хажуугаар нь хэвтэж эмчлүүлж эхэлсэн өдрөөсөө эхлэн хөдөлгөөнт дасгал, иллэг массаж, зүү эмчилгээнд явбал илүү үр дүнтэй. Эмчээсээ шууд асуугаад аль эмчилгээнд хамрагдахаа мэдэж аваарай. Гадуур зарим нэг хувийн эмнэлгүүд байна. Бөхийн өргөөнд хуучин эх нялхаст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Рагчаа эмч эмнэлэг ажиллуулдаг. Бас Рефлэкс гэж энх тайвны гүүрний урд байдаг эмнэлэгт хүүхдээ үзүүлж байсан. Төлбөр нь 10,000-40,000 төгрөг. Гэхдээ хамгийн үр дүнтэй мэргэжлийн сайн эмнэлэг бол манай улсын хэмжээнд эх нялхсын мэдрэлийн тасаг. Та ч гэсэн шууд тийшээ хандаарай. Хэрэв хүүхэд чинь ой найман сар хүрсэн бол сансарт английн элчингийн хойно байрладаг 10 р цэцэрлэгт бүртгүүлж оруулбал тун үр дүнтэй. Тэнд хүүхэд тань богино хугацаанд олон зүйл сурч чадна. Толгойгоо дааж, өнхөрч, сууж, мөлхөж, юм татаж босдог болж, улмаар явдаг болно. Олон жил ажилласан үнэхээрийн мундаг хүмүүс ажилладаг юм билээ. Зундаа хүйтрэхээс өмнө шаргалжуутын рашаанд явахад их үр дүнтэй гэж олон хүн ярьдаг. Зүүн 4 замаас доош уруудаад хятад худалдааны төвийн хажуу байранд бүртгэж үүдэн дээрээс нь өглөө эрт автобус явдаг. Ер нь тэгээд эцэг эхчүүд хүүхдээ сайн дасгал хийгээд байвал үр дүн нь их бага хэмжээгээр гарч таны хүүхэд улам л хөөрхөн болно шүү. Эх нялхас, 10 р төв дээр тухайн хүүхдийн онцлогт таарсан дасгалуудыг заалгаж аваад байж болно. Мөн интернэтээс төрөл бүрийн дасгал хөдөлгөөнүүдийг үзэх буюу татаж авч болно. Жишээ нь youtube.com оос ДЦП /оросоор/, spastic cerebral palsy /англиар/ гэж хайгаарай. Маш олон бичлэгүүд байгаа. Тэндээс харж хүүхэддээ таарсан дасгалуудыг хийж болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment