-Та аль ангид бариа засал хийгээд ирэв?
-”Сарнай” ангийн найман сартай Энхбаярт бариа засал хийж байлаа. Тэр хүүхэд найман сартай хэрнээ булчин нь чангарч, хөдөлгөөний хоцрогдолтой. Бас нэг дөрвөн сартай хүүхдэд очиж эмчилгээ хийсэн юм. Тархины даралттай, хөдөлгөөн хоцрогдолтой хүүхэд. Булчин сулруулах эмчилгээний хажуугаар дасгал хийсэн.
-Хүүхдүүдэд голчлон ямар эмчилгээ хийж байна вэ?
-Хоёр наснаас дээш бол суурь өвчин гайгүй болдог. Тиймээс чийрэгжүүлэх дасгал л хийдэг. Бага хүүхдүүдэд биеийн онцлогоос хамаараад ямар эмчилгээ хийхээ төлөвлөдөг. Дан иллэг хийх үү, эмээр эмчлэх үү гээд янз бүр. Эсвэл усан эмчилгээ, дасгалаар чийрэгжүүлэх үү гээд өөр. Манай нарийн мэргэжлийн эмч нар өөр өөрийн гэсэн өрөөтэй. Тэндээ төвлөрч эмчилгээгээ явуулдаг. Шаардлагатай үед өрөөнд нь очно. Энэ өрөөнд халуун сүүн болон тосон бариа засал гээд уламжлалт эмчилгээ их хийдэг. Хөдөлгөөний дасгалыг ангид нь очоод тоноглол дээр хийдэг юм.
-Саажилттай хүүхдийн анги байдаг юм билээ. Тэдний эмчилгээний үр дүн ямар вэ?
-Саажилттай хүүхэд Монголд олон болж байна. Бид тэднийг олон төсөл хөтөлбөрт хамруулсан нь үр дүнгээ эхнээсээ өгч байна. Мөн хийсэн эмчилгээ маань ч нааштай байгаа. Саажилт дөрвөн янз байдаг. Хөдөлгөөн талаасаа саажилттай хүүхэд эдгэнэ. Манайд 10 гаруй хүүхэд байсан. Зарим нь эдгэрээд гэртээ очсон. Одоо долоон хүүхэд үлдсэн.
Source: http://president.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1167588
No comments:
Post a Comment