миний охин одоогоор 5 настай. төрөх үеийн хүндрэлээс болоод тархиндаа гэмтэл авж одоогоор тархиний саажилт гэсэн онштой байгаа бид төрсөн цагаас нь хойш байнга эмчлүүлж сувилуулсаний хүчинд одоогоор сууж чаддаг болсон маш сайн яридаг болсон ч зүүн гараараа ойр зуурын юм хийнэ баруун гар нь хөдлөхгүй байна бас 2 хөл нь маш их чангаралтай учир улаараа бутэн гэшгэж чадахгуй байна. цаашид бид охиноо ямар нэгэн байдлаар хол дээр нь босгож улс нийгэмдээ хэрэгтэй хун болгоно гэж боддиймаа.өнөөдөр монголын зондоо хүүхэд эмээ овоо дээрээ үлдэж ээж аав нь хүний газар яваач, миний охин шиг өвчтэй, хэр нь эмчилгээнд байнга явж бас ээж ааваасаа хол гэх зэрэг ийм олон үүрэг ачааг үүрдэг хүүхэд бараг байхгуй байхаа би хаая хүүхдийнхээ эрхийг зорчиж л байна даа гэж боддог. за уучлаарай би яагаад ч юм бэ та нарт зовлон ч юмуу тавилан ч юмуу юмаа бичсэн чин их сайхан дотор онгойчихлоо.
–o0o—
хүүхдийн шар 10 ад хоногтоо арилж дуусах ёстой төрсөнөөс хойш 24 цагийн дараагаас шарлалт нь эхэлдэг гэсэн удаад байвал эм өгөх эсвэл эмнэлэгт хэвтэж шарлага хийлгэж байж арилгана шар нь хөлнөөсөө эхлээд арилж явсаар байгаад тархиндаа очиж ширгэж дуусдаг тийм болхоор хэт удаах юм бол том болоод тархиний саажилт ч болж болно. Тийм болохоор эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байхаа удаж байгаа бол (би яагаад сайн мэдэж байна вэ гэхээр дөнгөж төрсөний дараа миний хүүгийн шарлалт нь эрт эхлээд эмнэлэгээсээ гаралгүй 7 хоног нэг тийм гэрэл шиг юмаар шарж эмчилсэн эмчлэгч эмч нь ингэж тайлбарласан болохоор үзүүлсэн нь дээр байхаа.
–o0o—
Тархины усжилт, саажилттай хvvхдvvдэд тулгамдаж буй асуудлын талаар ”Ээлтэй ертєнц” Тєрийн бус байгууллагын тэргvvн Т.Туяажаргал, Удирдах зєвлєлийн гишvvн А.Норовдорж нар єчигдєр хэвлэлийн бага хурал хийлээ. Хєгжлийн бэрхшээлтэй хvvхдvvд тэр дундаа тархины усжилт, саажилттай хvvхдvvдийн талаар тєрєєс хэрэгжvvлж байгаа арга хэмжээ бараг vгvй гэж хэлэхэд болно хэмээн тэд хурлыг эхэллээ. Тус байгууллагаас тархины усжилт, саажилттай хvvхдvvдэд туслах зорилгоор єнгєрсєн зуны турш «100 тєгрєг» хандивын аяныг зохион байгуулжээ. Тус аянд 6600 хvн оролцсон байна.
Ийнхvv зуны эмчилгээнд зориулсан хандивын аянд нийт 807 мянга 330 тєгрєг цугларчээ. Уг цугларсан мєнгєєр тархины усжилттай Д.Тvвшинтєр /4 нас/, тархины саажилттай А.Бvvвэйбаатар /3 нас/, Г.Хулан /2нас/ нарыг Хєвсгєл аймгийн «Оюуны рашаан», Баянхонгор аймгийн «Шаргалжуут» рашаан сувилалд аваачин эмчлvvлжээ. Тус байгууллагад ийм євчний оноштой 16 хvртэлх насны 171 хvvхэд байдаг агаад цаашид ч энэ эмчилгээг хийлгэх шаардлагатай хvvхдvvд их байгаа аж.
Тиймээс 10 дугаар сарын 15-ныг хvртэл дахин «100 тєгрєг» хандивын аяныг vргэлжлvvлэхээр болсон байна. Хэр их мєнгє цугларахаас хэчнээн хvvхэд эмчилгээнд явах нь шалтгаалах ажээ. Харин мєнгє цуглуулж байгаа хvvхдvvд «Ээлтэй ертєнц» ТББ-ын малгай хувцас, эмблем, vнэмлэхтэй байх тул та эргэлзэх хэрэггvй аж. Тэд мєн 2006 онд Засгийн газраас баталсан «Хєгжлийн бэрхшээлтэй хvvхдvvдийн оролцоо санаачилгыг дэмжих дэд хєтєлбєр»-ийн хvрээнд хийгдэх ёстой ажлууд тєдийлєн сайн хэрэгжихгvй байгаа талаар шvvмжилж байлаа. Тэр ч бvv хэл хєгжлийн бэрхшээлтэй хvvхдvvдийн нэгдсэн судалгаа ч байдаггvй аж. 2001 -2006 онд улсын хэмжээнд хийсэн судалгаанаас vзэхэд хєгжлийн бэрхшээлтэй хvvхдийн талаар олон улсын жишиг ангиллын дагуу нарийвчлан гаргасан бvртгэл, тєрєлжvvлсэн мэдээллийн сан Монгол Улсад одоог хvртэл байдаггvй аж. 2006 онд гаргасан хєгжлийн бэрхшээлтэй 34 мянган хvvхдийн судалгаа байдаг гэнэ. Тvvнээс хойш уг судалгааг шинэчлээгvй байна. Хєгжлийн бэрхшээлтэй хvvхдvvд гэж хэнийг хэлэх вэ, ямар нєхцєлд нийгмийн халамж хvртэх вэ гэдэг тодорхойлолт одоог хvртэл байхгvй. Унаж татдаг євчтэй, байнгын асран хамгаалагчтай байх шаардлагатай гээд тэдэнд хэрэгтэй нийг¬мийн томоохон бодлого vгvйлэгдэж байна.
Одоо болтол сайхан ярьсан vлгэр шиг бодлогууд нь амьдрал дээр биш цаасан дээр л бичээстэй. Угтаа бол тархины усжилт, саажилттай хvvхдvvд оюун ухааны хомсдолтой бус харин ч авьяастай олон хvvхэд байдаг аж. Шvлэг зохион ном гаргасан хvvхэд ч бий гэнэ. Мэдрэл муутай гэх мэтээр vзэх нь эдгээр хvvхдийг нийгэмшихэд нь сєргєєр нєлєєлж байгааг тэд мєн хэлж байв. «Тэдэнд зориулсан сургууль гэхэд нийслэлийн хэмжээнд гуравхан байдаг аж. Цэцэрлэгvvдэд тусгайлсан анги алга. Тэдний тухай хєрєг нэвтрvvлэгч гарахгvй байна. Хєгжлийн бэрхшээлтэй хvvхдvvдийн 66.4 хувь нь орлогын эх vvсвэргvй буюу ам бvлийн баталгаажих тvвшнээс доогуур амьдардаг. Тэдэнд жаахан ч гэсэн тустай тєрийн бодлого vгvйлэгдэж байна» хэмээн Тєрийн бус байгууллагынхан хэлж байлаа. Улсын хэмжээнд энэ тєрлийн хvvхдvvдтэй ажиллах чиглэлээр мэргэшсэн зургаан багш байдгаас нэг нь тус байгууллагад ажилладаг аж. Тиймээс тус тєрийн бус байгууллагаас дvvргvvдийн хороо бvрт хvсэлт илгээн эдгээр хvvхдэд зориулсан сургууль, цэцэрлэгийн анги нээн ажиллуулах хvсэлт тавьсан байна.
Дашрамд хэлэхэд, тархины усжилт, саажилт євчин нь тєрєлхийн болон олдмол гэж байдаг аж. Жирэмсэн эхэд хvчилтєрєгч дутагдсанаас, жирэмсний хордлогоос болж ургийн тархины хєгжилд нь муугаар нєлєєлдєг байна. Мєн архи тамхи, сэтгэл зvйн элдэв дарамт, стрессээс ч vvдэж болдог. Тиймээс эцэг, эхчvvд эхнээс нь л энэ бvхэн дээр анхаарал тавих хэрэгтэй ажээ.
–o0o—
Сүүлийн үед төрөлхийн эмгэг, гажигтай хүүхэд олноор төрөх болсон тухай ярих болсон. Үүнтэй зэрэгцэж өвчлөгсдийн тоо нь улам бүр нэмэгдэж буй өвчин бол тархины саажилт юм.
Энэ өвчний талаар Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Хүүхдийн мэдрэлийн эмгэг судлалын тасгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор П.Отгонбаяр ингэж ярьж байна.
- Хүүхэд нь хүндээр өвчилсөн олон аав, ээж тантай уулзаж зөвлөгөө авахыг хүсч буй байх. Тэдэнд болон шинэхэн аав, ээжүүдэд хүүхдээ эрүүл төрүүлж, өсгөхөд нь зөвлөгөө болох сэдвээр яриагаа эхлэх үү?
- Тархины саажилт нь жирэмсэн болон төрсний дараахь эхний долоо хоногт хүүхдийн уураг тархины хөгжлийн ямар нэгэн хүчин зүйлийн улмаас хөдөлгөөний, сэтгэхүйн давталтын хам шинжээр илэрдэг. Энэ өвчлөлийн байдал өнөөдөр яах аргагүй нийгмийн асуудал болчихоод байгаа. Нийгмийн гээд байгаагийн гол шалтгаан гэвэл, тархины саажилт зөвхөн өвчилсөн хүүхдээс гадна түүний аав, ээж, өвөө, эмээ, ах, эгч, эсвэл дүү нь гээд тухайн гэр бүлийн бүх гишүүнийг хамардаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүний аль нэг нь өвдөхөд бусад нь шаналдаг учраас тэр шүү дээ. Ийм өвчтэй хүүхдэд байнгын асрамж, халамж хэрэгтэй болдог. Цаашилбал, тархины саажилттай хүүхдийн өсөх, сурах орчин гээд олон зүйл байна. Энэ мэт үр хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовж, шөнийг нойргүй өнгөрүүлдэг олон аав, ээжүүд Монголд бий.
Өвчний оношийг хэдий чинээ эрт тогтоож, эмчилгээ хийлгэснээс нь шалтгаалж үр дүн нь харагддаг. Гэтэл эцэг, эхчүүдэд түгээмэл байдаг зүйл бол үр хүүхдийнхээ сэтгэхүйг зөв хөгжүүлэх, түүнийг хянах мэдлэг дутмаг байх явдал. Нөгөөтэйгүүр нярай хүүхдийг цаг тухайд нь эмчийн үзлэгт хамруулдаггүй. Ер нь эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрдөг. Ингэхийн тулд эмэгтэй хүн бүр ээж болохоосоо өмнө өөрийгөө бэлдэх хэрэгтэй болдог. Тухайлбал, жирэмсэлсэн үедээ эмчийн хяналтад эрт хамрагдах хэрэгтэй. Мөн хөл хүндтэй үедээ ханиад томуугаар өвчлөхгүй, стрессгүй орчинд амьдарч, архи, тамхи хэрэглэдэггүй байх нь чухал юм. Түүнээс гадна аав нь архи, тамхи хэрэлэдэг бол хүүхэд энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг.
Бас нэгэн зүйл байдаг нь сүүлийн жилүүдэд Монголд хүүхдийн эмчийн тоо хэд дахин цөөрсөнтэй ч уг асуудал холбоотой гэж болно.
Өрхийн эмч нарт нярай хүүхдийг үзэх, хүүхдийн мэдрэлийн тогтолцоог хянах мэдлэг байхгүй нь манайхны хувьд тулгамдсан асуудал болж байна.
- Ургийн эхэст байдаг цусыг тархины саажилттай хүүхдэд авч эмчлэх эмчилгээг нэвтрүүлж байгаа гэж сонссон. Энэ нь чухам ямар эмчилгээ юм бэ?
- Энэ талаар сонсоогүй юм байна. Харин эхийн цусыг хүүхдэд нь юүлж сэлбэх эмчилгээ гэж бий. Үүнийг нярайн цус задрах өвчинд хэрэглэдэг. Ийм өвчин эх, нярайн цусны бүлэг үл тохирох явдлаас үүдэн илэрдэг. Ийм тохиолдолд цус юүлэх эмчилгээг хийдэг юм.
Цус юүлэх эмчилгээ маш хүндрэлт явагддаг болохоор хүүхэд бүрт хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл мэдрэлийн тогтолцоог нь гэмтээдэг аюултай. Ингэсэн тохиолдолд хүүхэд тархины саажилтаар өвчилдөг. Тархины саа өвчтэй хүүхдэд ийм эмчилгээг хийх боломжгүй.
- Тархины саажилттай хүүхдэд өөр ямар эмчилгээ хийдэг вэ. Энэ өвчин төгс эмчлэгддэг тохиолдол бий юу?
- Тухайн хүүхдийн өвчний байдлаас хамаарч өөр өөр эмчилгээ хийгддэг. Тухайлбал, таталтын, хөдөлгөөнийг нь сайжруулах физик, сэргээн засах гээд олон төрлийн эмчилгээ хийгддэг юм. Хамгийн гол нь эмчийн зааврын дагуу хүүхдийг цаг алдалгүй эмчлүүлэх хэрэгтэй байдаг.
Эрт оношилсон тохиолдолд төгс эмчлэх боломжтой. Харин хүнд үедээ орсон бол эмчлэгдэх боломж багатай. Одоогоор манай улсад мянган төрөлт тутамд хоёр хүүхэд ийм өвчтэй төрөх болсныг Европын орнуудтай харьцуулахад их байна гэсэн үг юм.
- Шүдний эмч нар хүүхдийн шүдийг тодорхой хугацаанд үзүүлж байх тухай санамж гаргасан байдаг. Үүн шиг бага насны тэр тусмаа нярайн мэдрэлийн үйл явцыг шалгуулж байх хэрэгтэй гэсэн эмчийн заавар байдаг уу. Энэ талаар ярихгүй юу?
- Нярай хүүхдийн мэдрэлийн үйл явцыг нэг нас хүртэл нь сар бүр мэдрэлийн эмчид хянуулж байх хэрэгтэй юм. Ингэснээр тухайн хүүхдийн өсөлт бойжилт хэвийн явагдаж байгаа эсэхийг тогтоодог.
Харамсалтай нь өнөөдөр манайд хүүхдийн мэдрэлийн үйл явцыг сар бүр эмчид хянуулж байх тогтолцоо байхгүй. Хүүхдийн мэдрэлийн эмч ч хүрэлцдэггүй. Одоогийн байдлаар Монгол Улсад хүүхдийн мэдрэлийн зургаан эмч л байдаг. Энэ зургаан эмч Эх нялхсын эрдэм шинжилгээний төв (ЭНЭШТ)-д төвлөрдөг. Тэд өөрт оногдсоноос хэд дахин илүү их ажлыг хийцгээдэг.
Нэгэнт энэ сэдвийг хөндсөнийх сургалтын асуудлын талаар яримаар байна л даа. Хүүхдийн мэдрэлийн эмч бэлтгэх тогтолцоо алдагдсаныг гараа хумин хараад суух боломжгүй. Энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг нь хэдийнэ болсон.
Ядаж, хот, хөдөөгийн өрхийн эмч нарт бага насны хүүхэд болон нярайн мэдрэлийн үйл явцыг хянах мэдлэгийг олгох хэрэгтэй байна. Цаашилбал, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн мэдлэгийг олгох хичээлийг багтаах нь чухал гэж үздэг.
- Та хүүхдийн мэдрэлийн үйл явцыг хянах тогтолцоо байхгүй гэлээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар эх нялхаст хүүхдийн мэдрэлийг оношилдог төхөөрөмж бий юу?
- Нарийн оношилгооны тоног төхөөрөмж дутмаг. Тархины цахилгаан бичлэг хийх аппаратаар одоогоос хэдэн жилийн өмнө тоноглогдсон. Одоо энэ төхөөрөмжийг эмнэлгийн хэмжээнд ганц хүн л ажиллуулж мэддэг. Тэр хүн удахгүй өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа. Тэгэхээр боловсон хүчний асуудалд анхаарах хэрэгтэй байгаа юм. Мөн мэдрэлийн булчингийн оношилгоог мэргэжлийн бус хийдэг. Энэ мэт асуудлууд олон бий.
- Ер нь сүүлийн жилүүдэд шинээр мэндэлсэн хүүхэд бүрт тархины даралттай гэсэн онош тогтоодог болчихож. Энэ нь ямар учиртай юм бэ?
- Хүмүүсийн тархины даралт гэж хэлээд заншчихсан энэ үгийг шинжлэх ухаанд төв мэдрэлийн тогтолцооны янз бүрийн эмгэгийн үед гарч ирдэг гавлын дотоод даралт ихсэлтийн хам шинж гэдэг юм. Тэгэхээр энэ нь тархины саа, эсвэл менингококкт ч олж болох магадлалтай. Намайг эмчийн сургуулиа төгсөөд байх үед одоогийн хэлэгдээд байгаа тархины даралтыг тархины гэмтэл гэдэг байсан. Үүнээс үүдэж тархины саа өвчин ч үүсч болох юм. Ийм тархины эмгэгтэй төрсөн хүүхэд уйламтгай, цочимтгой тайван бус байдаг. Зарим нярай хүүхэд хооллосон л бол унтаад байдаг. Хүүхдийн энэ байдлыг эцэг эхчүүд их тайван гэдгээр нь тэр бүр анзаардаггүй. Хүүхэд тэр бүр уйлаад байдаггүй тайван байх явдал бий ч нөгөө талаар мэдрэлийн тогтолцооны дарангуйллын үйл явц явагдаж байгаа гэж үздэг.
Энэ мэт байдлаас болж хүүхдийг эмчид үзүүлэхгүй байсаар өвчнийг нь хүндрүүлэх тохиолдол байдаг. Сүүлийн үед сургуулийн бага ангийн хүүхдүүд татганах өвчнөөр өвчлөх нь ихэссэнийг судалгаагаар тогтоосон. Татганах өвчтэй хүүхдэд нүдээ анивчдаг, нусаа татах, хоолойгоо ойр ойрхон засах зэрэг шинж тэмдэг илэрдэг нь мэдрэлийн ядаргааны нэг хэлбэр юм. Энэ өвчний гол шалтгаан хүүхэд компьютер дээр олон цаг сууснаас үүдэлтэй гэж тогтоогоод байгаа.
–o0o—
Монголын тархины саажилттай хүүхдийн эрхийг хамгаалах нийгэмлэгээс хэвлэлийн бага хурал зарлаж дауны хам шинж, тархины саажилттай хүүхдийн талаар мэдээллээ. Тус нийгэмлэгийн тэргүүн Г.Буянжаргалтай ярилцлаа.
-Тархины саажилттай хүүхэд Монголд олон бий юу?
-Тархины саажилттай хүүхдийн талаархи бодит судалгаа, мэдээлэл одоогоор байхгүй, зөвхөн ойролцоогоор хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй мянган хүүхэд байгаагийн 2500-2700 нь тархины саажилттай. Дэлхийн улсуудад 1000 амьд төрөлтөд 2-6 хүүхэд тархины саажилттай төрдөг гэж үздэг. Харин манайд 1000 амьд төрөлтөд 1-2 хүүхэд төрөх магадлалтай гэсэн судалгаа бий. Тухайлбал, жилд 60 мянган хүүхдийг төрдөг гэж үзвэл 120 нь тархины саажилттай төрж байна. Хүмүүс тархины саажилттай хүүхдийн тоо ихэсч байгаа юу гэж асуудаг. Энэ нь ханиад томуу зэрэг бусад өвчинтэй адил нэмэгддэггүй, төрөлт нэмэгдэхийн хэрээр л тоо нь өснө.
-Тархины саажилт юунаас бий болдог юм. Яаж сэргийлэх вэ?
-Эхчүүд болон төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд орхигдсоноос тархины саажилттай хүүхэд төрүүлэх магадлал өндөр болсон. Хүүхэд төрсний дараа,төрөх үе,төрөхийн өмнөх үеийн аль нэгд нь тархины саажилттай болдог. Тухайлбал, төрсний дараа сэхээн амьдруулах арга хэмжээ авахад тархины цусан хангамж дутагдсан, төрөх үед бүтэлттэй гарсан бол саажилттай болж болно. Харин төрөхийн өмнө буюу эхийн хэвлийд байх үед 400 шалтгааны улмаас тархины саажилттай хүүхэд төрүүлэх магадлалтай. Шалтгаануудад агаарын бохирдол, бухимдал, стресс зэрэг гадны нөлөө болон эрүүл мэндийн байдал багтдаг.
-Тархины саажилтыг илрүүлж байгаа оношлогоо ямар байгаа вэ?
-Юуны түрүүнд тархинд нэгэнт үүссэн эмгэг алга болохгүй, багасч нэмэгдэхгүй, биеийн байдал хүндрэхгүй. Ийм хүүхдийг нэг наснаас нь өмнө оношилж эмчлэх нь үлдэц багатай байдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ хэвийн хөгжилтэй байгаа эсэхийг байнга ажиглаж байх нь чухал юм. Хэрэв нэг наснаас оройтож оношилсон тохиолдолд эмчилгээ хийсэн ч үлдэцтэй. Шалтгаан тодорхойгүйгээр үүсдэг энэ өвчин хөдөлгөөн, хэл яриа, оюун ухааны хоцрогдлоор илэрдэг. Тархины саажилт, дауны хам шинж нь илрэх байдлаараа төстэй юм. Японы “Жайка” олон улсын байгууллагаас согог зүйч багш ирэх сарын 1-нд ирнэ. Энэ үеэр тархины саажилт болон дауны хам шинжтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд төлбөргүй үзүүлж болно.
-Дауны хам шинжийг мэдэхгүй хүн олон байдаг. Энэ талаар тодруулна уу?
-Хүүхэд аав, ээжээсээ тус бүр 23 хос хромсом авч бүрэлддэг. Үүний 21 дэх хосод өөр нэг хромсом байрлан 47 хромсомтой хүүхэд төрдөг. Ийм хүүхдийг дауны хам шинжтэй гэж нэрлэдэг. Хромсомын гажиг 700 амьд төрөлтөд нэг хүүхэд гэдэг ч 35-40 насны 500 төрөлтөөс нэг нь дауны хам шинжтэй төрдөг. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 10 гаруй жилийн өмнө намайг ажиллаж байхад дауны хам шинжтэй хүүхдүүдийг оношилдог лаборатори, бүртгэл байсан. Тиймээс Японоос ирэх согог зүйчийг ирэхэд үзүүлэх хүүхдийн бүртгэлийг авах гэтэл алга болсон байсан. Дээрх төв одоо 45 ортой Мэдэрлийн тогтолцооны эмчилгээний нэг тасагтай юм билээ. Энэ тасаг тархины саажилт, мэдрэлийн болон бусад өвчтэй хүүхдүүд эмчлүүлдэг. Үүнээс үзэхэд ачааллаа дийлэхгүй байгаа нь харагдаж байна.
-Дауны хам шинж тархины саажилттай төстэй байдлаар илэрдэг гэлээ. Тэгвэл мөн л нэг наснаас хойш оношловол хүүхдэд муу юу?
-Дауны хам шинжийг эхийн хэвлийд оношилж болдгоороо онцлогтой. Өөрөөр хэлбэл, эх жирэмсэн байх үед цусны шинжилгээгээр илэрдэг. Гэхдээ дауны хам шинж нь ихэвчлэн бусад эрхтнүүдийн гажигтай хавсарсан байдаг. Дээрх хоёр эмгэгийг эрт оношлосон тохиолдолд хүүхдийн эмчилгээ үр дүнтэй болдог.
–o0o—
Жирэмсний хордлогоос болж тархины саажилттай хүүхэд төрж болзошгүй
Тархины саажилт усжилттай хүүхдүүдийн нийгмийн асуудлыг бага ч болов хөнгөвчилж тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэх гэж “Ээлтэй Ертөнц” ТББ байгууллага байгуулагджээ.” Өнөөдөр нийгэмд тархины саажилттай хүүхдийн талаар ямар ч ойлголтгүй байдаг учраас уг хүүхдүүд маань нийгэмд хаягдсан байдлаар ойлгогддог болж хэмээн “Ээлтэй Ертөнц” ТББ-ын удирдах зөвлөлийн тэргүүн Т. Туяажаргал ярьж байна. Бид энэ талаар түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Тархины усжилт саажилттай хүүхэд гэхлээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс юугаараа ялгаатай вэ. Танайх заавал яагаад дан ганц тархины саажилттай хүүхэд гэж тусгайлан авч үзэв?
-Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургууль цэцэрлэг маш ховор байдгийг анхаарах нь зүйлтэй л дээ. Бид яагаад тархины саажилттай хүүхэд гээд тусгайлан авч үзвээ гэвэл энэ төрлийн өвчтэй хүүхдүүдийн ойлголт нийгэмд бараг байдаггүй. Тархины саажилттай хүүхдүүдийг булчингийн таталттай, байдаг болохоор оюуны хомсдолтой гэж ойлгодог. Гэтэл эдгээр хүүхдүүд маань харин ч сэргэлэн цовоо юм ойлгох чадвартай хүүхдүүд байдаг. Тэрнээс яг тархины саажилт болон усжилттай хүүхдүүд бол хөгжлийн бэрхшээлтэй булчингийн таталт чангаралт гэдэг эмгэгээс нь болоод оюуны хомсдолтой гээд мэдрэлийн гажигтай гэдэг иргэдийн ойлголт ташаа юм.
-Таны ярианаас сонсоход тархины саажилттай хүүхдүүдийн юм хүлээн авах чадвар нь хэвийн гэж ойлгогдож байна л даа?
-Хавсарсан өвчтэй хүүхдүүд бол ямар нэгэн оюуны сааталтай байх магадлалтай л даа. Яг тархины саажилттай усжилттай гэх хүүхдүүдийг нийгэмшүүлж чадвал маш их сэргэлэн цовоо хүүхдүүд байдаг. Бид ТББ-ынхаа үйл ажиллагааг эдгээр хүүхдүүдийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг нийгэмд таниулах шийдвэр гаргах төвшний хүмүүст хүргэх зорилготойгоор явуулдаг.
-Тархины саажилттай хүүхэд төрөх болсон шалтгаан нь ихэнхдээ юунаас болж байна?
Төрөлхийн тархины саажилттай хүүхэд сүүлд ихээр төрөх болсон. Жирэмсэн үедээ эх хордлого гэж өгдөг, тэгвэл үүнийг иргэд энгийн мэтээр ойлгоод угаасаа хордлого өгдөг гэж хүлээж авдаг л даа. Гэтэл энэ хордлого маань урагт муугаар нөлөөлдөг болохыг эмч нар хэлж байсан. Тэр дундаа жирэмслэлтийн сүүл үеийн хордлого маш муу байдаг, тиймээс урагт нөлөөлж тархины саажилт, усжилтыг бий болгодог гэж сонссон л доо.
-Танайх байгуулагдсанаасаа хойш ямар үйл ажиллагаа явуулсан бэ?
-Анх энэ оны зургаан сард байгуулагдаад зуны эмчилгээнд зориулсан “100 төгрөг” нэртэйгээр аян өрнүүлсэн. Энэ үйл ажиллагааныхаа дүнд долоон мянга гаруй иргэний оролцоотойгоор 807 мянга 330 төгрөг цуглуулж чадсан. Харин эдгээр мөнгөөр тархины саажилттай гурван хүүхдийг рашаан сувилалд явуулсан. Сувилалд эмчлүүлж ирсэн хүүхдүүдийн нэг нь үг хэлж ганц нэг ярьдаг болсон. Харин нөгөөх нь хөл дээрээ хэдэн секунд зогсож байгаа. Энэ байдлаас дүгнэхэд тархины саажилттай хүүхдүүдэд анхаарал тавьж сувилж эмчлэхэд маш их үр дүн нь харагдаж байгаа юм.Бид энэ удаад есдүгээр сарын 15-аас аравдугаар сарын 15-ны хооронд мөн аян өрнүүлж цугласан мөнгөөр нь мөн дараагийн ээлжийн хүүхдүүдийг сувилуулахаар төлөвлөөд байгаа.
-Хандив ямар замаар цуглуулж байна. Иргэд хэр хүлээн авч туслаж дэмжиж байна?
-Хандивын хайрцаг хийгээд бид гадуур цуглуулж байгаа. Учир нь хандивын дансаар иргэд ханддаггүй юм билээ. Түүний оронд та халаасан дахь 100 төгрөгөө эдгээр хүүхдүүдийн тусын тулд гээд илүүчилчихвэл бидний үйл ажиллагаанд маш их нэмэр болно гэсэн үг л дээ. Мэдээж сайн үйлс учраас сайн дурын хүүхдүүд маань уйгагүйгээр л цуглуулан явж байгаа. Иргэд янз бүрээр л хүлээн авч байгаа. Нийгэмд янз бүрийн л хүмүүс байгаа болохоор магадгүй хүүхдийн нэр бариад луйвар хийж байна гэх ойлголт ч иргэдийн дунд төрж болзошгүй, тэгж лавлах ч иргэд ч цөөнгүй байгаа л даа. Тийм болохоор бид сайн дурын хүүхдүүддээ цэнхэр малгайгаар ижилсүүлж үнэмлэх өгсөн байгаа.
-Тархины саажилттай хэдэн хүүхэд байдаг вэ?
-Манай төрийн бус байгууллагад бүртгэлтэй 171 хүүхэд байна. Эдгээрээс дийлэнх нь амжиргааны төвшин доогуур иргэдийн хүүхдүүд байна л даа. Тиймээс арваннэгдүгээр сарын нэгэнд сувилал нь хаагдах учраас түүнээс өмнө нь амжиж сувилуулах шаардлагатай байна. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах маш олон байгууллага байдаг. Тийм хэрнээ үйл ажиллагаа нь яг туслалцаатай хүүхдэдээ хүрч чаддаггүй шүү дээ. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөр гэж хэрэгждэг. Гэвч хаагуур хэрэгжээд байдаг нь бүдэг. Ядаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэдэн хувь нь нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагддаг, энэхүү хэмжээ нь хэрхэн өөрчлөгдөж байгааг улсын хэмжээнд тодорхойлсон зүйл байдаггүй байх жишээтэй л байна.
-Байгууллагын хувьд сонирхъё л доо. Сайн дурын сайн санааны гэх эдгээр иргэд яаж ингэж нэгдэж чадав. ТББ-ын бүрэлдэхүүн ямар хүмүүсээр бүрдсэн бэ?
-Гишүүнчлэлтэй 171 хүүхдийн эцэг эх нь манай байгууллагын гишүүн гэж явна. Мөн яг идэвхтэн гэвэл 10 хүн байгаа, харин удирдах зөвлөлд нь 5 хүн үйл ажиллагаа явуулж ажиллаж байна. Сайн санаатай хүмүүс бидэнд туслаж нэгдэж байгаа. Түүнээс гадна манай хүүхэд мөн тархины саажилт өвчтэй юм л даа.
Манай удирдах зөвлөлд мөн өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд багшилж байсан хоёр ч хүн байдаг л даа.
–o0o—
Source: Biznetwork.mn
саажилттай хүүхдийн тоо сүүлийн уэд эрс нэмэгдэж бгаад санаа зовж бна. яагаад энэ өвчлөл ихсээд бна вэ. бид ийм хүүхдүүдэд юугаар туслаж чадах вэ. бидний ирээдүй болсон үрс мини зовж шаналж бгааг хараад суух гэж үү. явал энэ өвчлөлтийн тоог бууруулж чадах бол. хамтдаа яарилцаж бусаддаа тусалцгаая
Баярлалаа, энэ бүлэгт сэтгэгдэлээ бичиж байгаа анхны хүн нь та боллоо.
Мэдээж энэ бол маш хүнд сэдэв. Миний охин 2006 онд төрөхдөө бүтэлт, эсвэл буруу эх барьж авсан, эсвэл жирэмсэний явц буруу явагдсан мэдэхгүй ээ ямарч байсан төрөхдөө цус харвалт гэсэн оноштой. Одоо саажилт гэдэг өвчины оноштойгоор 2 жил зовож байгаа юм.
Энэ бол хүүхдийн хувьд тэсвэрлэж болохгүй том шаналал, өвчин юм билээ. Нярай хүүхдээ өвчинд зовож байгааг харахад үнэхээр өрөвдмөөр. Мөн түүнийг асарч байгаа эцэг, эхчүүд маш их сэтгэл зүйн хүнд ачаалалтай хүнд байдаг.
Тийм учраас уул нь аль болох ийм өвчтэй хүүхэдтэй эцэг эхэд зөвөлгөө өгдөг, байр сууриа хуваалцдаг. Мөн энд тэндэхийн эмчилгээ, сувилгааны аргачилаа нэгэндээ солилцдог бүлэг байгаасай гэж хүсэж байгаа юм.
Мөн энэ чиглэлээр дагнасан тусгай сайт нээх зорилготой байгаа.
баярлалаа надад бас ийм асуудал бгаа юм аа. эмч нар үүнийг шалтгаан нь тодорхойгуй өвчин гэх юм.
дэлхийн шинжлэх ухаан өндөр түвшинд хурчээд бхад манайхан шалтгаан тодорхойгуй гэдэг угээр хаалт хийчээд тодорхой хариу өгөхгүй юм. эмч биш болохоор сайн мэдэхгүй юм манай бүлэгт эмч хун байвал туслаачээ унэхээр зув оношийг нь мэдмээр бна. бас яаж асархаа ч мэдэхгүй юмаа. та дагнасан сайтаа нээгээрээ
Тархины саа буюу саажилт гэх энэ өвчин нь хүүхдийг төрхийн өмнөх үе, төрөх үе , төрсний дараах үеүүдэд үүсдэг өвчин юм. Тархины сааны үүсэл шалтгаан нь олон янз тодорхойгүй байдаг. Жбэл: Хүүхэд дутуу төрөх , бүтэлтэй төрөх , илүү тээлт, хурдан төрөлт, нярайн шарлалт , вакцины дараа, менингит өвчи гээд олон хүчин зүйлд байдаг. Тархины саа нь хүнд хөнгөн буюу хүүхдэд үүсгэж буй бэрхшээл нь харилцан адилгүй байдаг. тархи нь хүчилтөрөгчийн дутагдалаас болж хөдөлгөөнийг зохицуулж буй мэдрэлийн систем гэмтэж хүүхдийг хөдөлгөөний сааталт оруулдаг өвчин юм. Тархины саатай хүүхдийг эмчилдэг сайжируулдаг арга нь олон янз тархины саа өвчин нь бүрэн эдгэрэхгүй мөн даамжирдаггүй гэдгээрээ онцлог өвчин. Хүүхдийг сэргээн засах эмчилгээ буюу хөдөлгөөн засал , ахуй засал, хэл засал , усан эмчилгээ , цахилгаан эмчилгээ , тосон барьа , зүү төөнүүр , рашаан сувилал, мэдрэлийн эмнүүдтэй хавсран эцэг эх та бүгдийн хүчин чармайлтын үр дүнд хүүхэд сайжрах боломжтой юм.
Сайн байцгаана уу? Би энэ сэдвээр япон хэлнээс орчуулга хийдэг л дээ. Орчуулгаа хийхийн тулд орос монгол хэл дээрх олон ном сөхөж харж байсан. Япон хэл дээрх тайлбар бол: дээр бас бичсэн байсан. 3 шалтгааныг эмч нар нээсэн. 1. Дутуу төрөлтөөс 2. Нярайн шар өвчнөөс, 3. Амид организмд 1000-д 3 төрөх гажиг. Тэхээр японд бол эхний 2 шалтгаант саажилтыг бараг бүрмөсөн устгаж чадсан гэнэ. Монголд л анагаах ухаан арай хоцорч байгаа учраас эхний 2 шалтгаант саажилт байсаар байна. Дэлхий дээр саажилтыг амьд биед байх гажиг гэхээс өөрөөр нээлт хийгээгүй л байна.
Эмч буруу, эсвэл ээж буруу гэсэн ойлголтыг дэлхий нийтээр үгүйсгэж эхэлсэн. Ер нь төв мэдрэлийн систэм гэмтэл гарснаас л бүх бие рүү саажилт өгдөг байна.
Би та бүхэнд саажилттай холбоотой орчуулсан матэриал номоо өгмөөр л байна.Одоохондоо гар дээрх ном бүүр дууссан. Дахин хэвлүүлэх санаатай хүмүүс бодсон юм байгаа гэсэн. Би энэ сэдэв руу байнга орж та бүхэнтэй санаа сэтгэлээ хуваалцахдаа маш таатай байх болно.
Аан тийн. Нэг япон сэтгэл судлаач ингэж хэлж байсан. Саажилттай хүүхдийн сэтгэл зүй мааш онцгой. Тэд бол гайхамшигтай өвөрмөц сэтгэлгээтэй, ийм хүмүүс нь гэр бүлийнхээ бүх гишүүдийн зовлонг ганцаараа үүрэх гэж төрсөн.Тиймээс тэд өөрсдөө хэзээ ч ЯАГААД БИ ИЙМ ТӨРВӨӨ гэж гутардаггүй юмаа. гэж ярьж байсан. Тэхээр нь хажууд нь уйлах юмуу, өрөвдөж хэзээ ч болохгүй ээ, тэгвэл сул дорой хэвээр байх болно. Тэднийг чадалтай гэдгээ мэдрэх тусам бие организм нь сайжирч байдиймаа. гэсэн шүү.
Саажилттай хүүхэдтэй байх зовлонг арван жилд байхаасаа л харж мэдэрсэн.Учир нь ах маань ийм хүүтэй байсан юм.Олон жил ах эгч хоёр маань ажлаа орхиод шаналан зовж байсан хүүгээ асарч байсан юм.
Ахын маань хүү төрөөд удаагүй байтал гар хөл нь татаж эмнэлэгт хэвтсэн юм.Төрөхдөө зүгээр л байсан гэсэн.Төрөхдөө жаахан хүндрэл өгч эмч нь толгойноос нь татсан гэсэн. Эмч нарын онош нь хүүний хордлого гэсэн гэтэл үнэн хэрэг дээрээ эх баригч эмч толгойноос нь татаж байхдаа тархиных нь судсыг нь гэмтээсэн байсан юм байна лээ.Ингээд эмчилгээ буруу оношоор хийгдсэн тул хүүг эмчилж эдгээж чадаагүй юм.
Хүүгээ эдгэнэ гэж итгэл дүүрэн олон жил тэвчээр хатуужилтай тэмцэж ирсэн ах эгч хоёрыгоо хараад үнэхээр бахархмаар санагддаг.
Иймээс ийм өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдтэй хүмүүс нэгдэж санал бодлоо хуваалцаж бие биенээ дэмжиж явбал маш хэрэгтэй юм шүү.Тэмцэх л хэрэгтэй гэж хэлмээр байна.
Батхишиг маань яг энэ чиглэлээр орчуулга хийж ном хэвлүүлсэн юм шүү.Иймээс Батхишиг маань та бүхэнд өөрийнхөө чадах чинээгээр зөвлөгөө өгнө гэдэгт найдаж байна.
Бас нэгэн зүйл хэлэе гэж бодож байна.Арван жилийн маань охины нэг хүүхэд нь саажилттай гэж дуулсан.
Тэр найзтайгаа бид олон жил уулзаагүй.Уулзъя гэхээр огт ирдэггүй юм. Үүний нэг шалтгаан нь хүүхэд нь саажилттай гэдэг асуудал юм. Зарим хүмүүс үүнээсээ ичиж санаа зовдог бололтой.Саажилттай хүүхэдтэй гээд санаа зовох асуудал огт үгүй . Хэнд ч ийм зовлон тохиож болно. Үүнд санаа зовож ичих асуудал байх ёсгүй. Гагцхүү хүүхдээ хэрхэн эмчлэх үү, яаж асрах уу гэх зэрэг асуудал дээр янз бүрээр судалж , хүмүүстэй санал бодлоо солилцож хамтран асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй л гэж бодож байна.Саажилттай хүүхдүүдийн эцэг эхийн холбоо байдаг гэж дуулсан юм байна. Ийм холбооны ажлыг идэвхжүүлж ажиллавал их үр дүнтэй өгөөжтэй байх болов уу гэж бодож байна.
Та бүхний сэтгэгдэлийг уншаад баярлах сэтгэл төрж байна. Түрүүн Батхишигийн хэлдэг үнэн гэж боддог шүү. Үнэхээр охин маань бидэнд тэнгэрийн хишигээр төрж, бидний өмнөөс зовж байгаа гэж бодож хайрлаж асардаг. Ийм нэг домог байдаг. Нэгэн ноенынд нэг саажилттай охин төрж гэнэ. Охиныг төрсөнөөс хойш тэдний мал, эд хөрөнгө их аривжиж гэнэ. Тэднийх охиноо их хайрладаг хэдий ч бусдаас байнга нуудаг байжээ. Нэгэн удаа том хүү нь хурим хийх болж худууд нь ирэх үед охиноо илүү гэртээ нуусан байна. Тэгээд найр хурим болж эцэг эх хүүхдээ 1 хоног мартжээ. Маргааш нь охин нь илүү гэрт байсан хураалттай эсгийг дарагдаж үхсэн байна гэнэ. Үүнээс хойш нөгөө ноёны гэр шатаж, хамаг мал нь үгүй болж хоосорчээ гэж.
Амарзаяа-гийн хэлсэнээр найз охин чинь зугтсандаа биш байхаа. Тийм өвчтэй хүүхдээ орхиод 1 цаг гадуур гарахад ч ээжид нь хүнд байдаг юм. Та нар найзууд бол аль болох гэрт нь очиж мөн утсаар ярьж дэмжиж байгаарай. Манай эхнэр уул нь 2 мэргэжилтэй, гэхдээ одоо охиноо хараад алхам ч холдож чаддаггүй. Мэдээж эхнэрт маань найз нөхөд дутагдаж байгаа. Наргиж цэнгэмээр байгаа гэхдээ л охиноо гэсэн сэтгэл илүү байдаг юм. Би охиндоо хайртай, бас эхнэртээ хайртай. Эхнэрээрээ бахархдаг шүү. Үнэхээр эх хүний сэтгэлээр охиноо бүх зүйлээс хамгаалдаг юм.
Амараа эгч! Баярлалаа. Та их тусалж дэмждэг байсан учраас тэр орчуулгыг хийдэг байсаан. Танд талархаж явдаг шүү. Саажилттай хүүхдүүдтэй найзалбал тэднээс маш их энэрги авдийшдээ. Тэд нарт хүнд амархан дасах, хайрлах хайрлуулах л сэтгэл зүй байдаг. Хэзээ ч муу санаа гарахгүй, мэдэхчгүй, Хорвоог тэр чигээр нь ХАЙР гэж л тэд мэднэ. Тиймээс тэдний хажууд янз бүрийн ааш авир үзүүлэх юм бол ойлгохгүйгээсээ болоод улам өвдөлт л нэмэгддэг гэнэ. Тэднийг хөгжүүлэхэд их амархан.Ерөөсөө хийж чаддаг үйлдлийг нь магтаад бай, тэгээд шинээр ямар үйлдэл хийж сурахну ажиглаад тоолоод яваад байвал тэр нэг л мэдэхэд өөрөө янз бүрийн үйлдэл хийж сурах болно.Урдуур нь орж бүх юмийг нь хийж өгөхөөс аль болох зайлсхий. Ингээд л тэдний хөгжлийн тухай ярих юм бол мааш том сэдэв болчих гээд байхиймаа. Бага багаар. тиймээ.
Батхуягаа! Нэг түүх яриху?, Таны эхнэр ажлаа хийж чадахгүй охиноо харж байгаа болохоор энэ түүхийг хэлмээр санагдлаа л даа. Танай охин хэдэн нас хүрч байгааг мэдэхгүй ч.
Сайн байцгаана уу? Би ч гэсэн саажилт гэж ямар өвчин бэ, саажилттай хүүхэд ямар байдаг талаар өөрийн хэмжээнд мэддэг, энэ тал дээр маш их санаа зовж явдаг та нартай адил хүний нэгээ. Учир нь дүү маань саажилттай юм л даа. Нэг ийм үг сонсож байсан юм байна. “БУСАДААС ИЛҮҮ АСАРЧ, ХАЙРЛАЖ ЧАДАХ УЧРААС БУРХАН ГАГЦХҮҮ ТАНД Л ЭНЭ ХҮҮХДИЙГ ИЛГЭЭСЭН” гэж. Үнэн гэж бодож байна. Тийм болохоор эд маань бурханаас илгээсэн илүү онцгой бэлэг юм шүү. Та бүхэнтэй хамтарч ажиллахдаа бэлэн байна.
Нэгэн ээж 15 хүрч байгаа саажилттай охиноо 15 жил ажил хийлгүй гэртээ харсан. Охин нь их аз жаргалтай харагдаж байсаан. Тэгээд нэг өдөр намайг гэрт минь машинаараа хүргэж өгсөн. Буух гэтэл шууд уйлж эхэлсэн. ЯАГААД НАДАД ИЙМ ОХИН ТӨРСӨН юм БОЛ?, МАНАЙ ГЭР БҮЛ юугаар ч ДУТАГДААГҮЙ. САЙХАН ӨСГӨЖ, БОЛОВСРОЛТОЙ ХҮН БОЛГОЖ чадах БАЙСАН. БИ ОХИНОО ТӨРСНӨӨС ХОЙш АЖИЛ ХИЙЖ САЙХАН яВЖ ҮЗЭЭГҮЙ. ГЭЖ БИЛЭЭ. надад тэр эхэд хандаад хэлэх үг шууд бэлэн байсаан. Би дагаж уйлаагүй. Зүгээр л энгийнээр. Ну что?, та ийм сайн ээж, хүүхэд чин аз жаргалтай харагдажин.Та охиноо ингэж сайн хөгжүүлж чадсан байж, өөртөө огт цаг гаргаж чадаагүй таны буруу, Охин чин танд таны амьдралын ял болж ирээгүй биз дээ. Хүмүүс амьдрах ёстой байдаг биз дээ. Та бурхнаас ирсэн энэ бэлгийг жинхэнэ БЭЛЭГ шиг хайрлаж чадсан хирнээ өөрийгөө ялтайд тооцоод явсан байнаа, Одоо та өөртөө цаг гарга, зүгээр л эгэл жирийнээр амьдар. Найз нөхөд, дэлгүүр хоршоо, ажил, бизнэс бүх амьдралын сайн сайхныг эдэл. Хажуугаар нь охиноо хайрла. гэж хэлсэн. Тэр ээж, олон жил уйлсан боловч ингэж уйлсан нь ховор юм шигээ, гээд л улам уйлж билээ.Олон жил нэг л хэвийн уйлдаг байсан гэнэ. Энэ явдал 2 сарын өмнө болсоон.
Энийг би хичнээн бичмээргүй байсан боловч бусаддаа сургамж болоосой гэсэндээ бичихээр шийдлээ
Миний нэг сайн найзын эхнэр анхны төрөлтөөрөө ихэрлээд…
Ажлаа хийж явсаар байгаад дутуу төрөөд хоёулаа шарлаад саажилттай болсон. Эх нялхаст төрсөн. Би эмч нарыг чадах бүхнээ хийсэн гэдэгт итгэхийг хичээж байгаа. Найз нөхөд нь хичнээн хичээж тусалж дэмжээд яаж ч чадаагүй нэгийг нь алдчихсан. Амьдрал хүнд үнэхээр шудрага бус хандах юм. Сайн хүмүүсийн зовж шаналж байгааг харахад тэдэнтэй уулзахаасаа зүрхшээдэг.
Миний найз одоо бүх зүйл сайн сайхан болно гээд л итгээд л яваа. Би ч гэсэн итгэж байгаа. Эмч нар эдгэхгүй гэж хэлсэн. Одоо ахиад жирэмсэн болсон. Бурхан гэж байдаг бол тэдэнд туслаасай.
Энхмөнхөө яааг үнэн.Хайрлаж чадах гэр бүлд л тэд маань төрдөг.
Батхишэгээ таньд баярлалаа . Дээр бичсэн түүх олон эхчүүдэд тохиолддог зүйл шүү . Таны хэлсэн хариулт ч зөв. Олон олон залуу ээжүүдийг тэр эгчийн замналаар явахаас нь өмнө бид тэдэнд нөлөөлөх ёстой гэж боддог. Саруулаа баярллаа . Олон эцэг эх дахин хүүхэд төрүүлэхээсээ эмээдэг аргагүй биз дээ. тэгэхдээ дахин тархины саатай хүүхэд төрнө гэж айх нь буруу юм. Тархины саатай олон хүүхдүүд ах , эгч зөндөө олон дүүтэй тэднийхээ хайранд жаргалтай амьдарч байна.
Сайн байцгаана уу.. Би энэ өвчиний талаар мэдлэг тааруу л даа. гэхдээ хааяа хэвлэл мэдээлэлээр харахад үнэхээр өрөвдмөөр, бас хайр хүрмээр санагддаг юм. Миний хүүхдээс ялгаагүй л хайр энэрэл хүссэн нялх хүүхдүүд гэж боддог юм. Тэгээд энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсч байна, бас болж өгвөл чадах чинээгээрээ тэдэнд туслах юмсан гэж бодох юм. Тиймээс эдгээр хүүхдийг асрах, сувилах төв гэж байдаг юм болов уу, мэдэх хүн байвал хаягийг нь хэлж өгч тус болооч. Мөн ийм өвчтэй хүүхдэд хамгийн түрүүнд юу хэрэгтэй байдаг юм бол? Надад хариу явуулаарай. Баярлалаа.
Ариунболдоо, монголд саажилттай хүүхдийг асардаг бараг цорын ганц газар байдаг. 10 дугаар төв гэж. Энхбат магадгүй тэнд ажилладаг байх. Энхбатын хариултыг сонсое. Би хөдөө явж байна, жаахан завгүй, ирээд завандаа тухтай бичие.
Бүлгийнхэн бүгдээрээ сайн байцгаана уу?
Яг одоо нэлээн олон бүлэгт мод тарих тухай яригдаж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Миний хувьд зүгээр хаа хэгтэй очоод мод тарих биш жинхэнэ утгаар нь “Бизнет”-ийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнтэй болбол яасийм гэсэн санаа дэвшүүлж байсиймаа. Тэгсэн манай бүлгийн модератор Энхбат “Саажилттай хүүхдүүдийн сувиллалын цогцолборт (10-р төв байх гэж бодож байна) төгөл байгуулж өгье” гэсэн сайхан санал дэвшүүлсэн байна. Яг л манай бүлгийн хийх ажил биш гэжүү? Бүгдээрээ энэ санаагаа хэрэгжүүлцгээх үү? Саналаа илгээгээрэй.
сайхан санаа байна дэмжиж байна. гэхдээ яаж байгуулсан төгөлөө үхүүлчихгүй цааш нь аваад явах бас чухал байx. ер нь УБ.г л сайн моджуулмаар байгаан тээ.
Сайн уу . Тиймээ 10 -р цогцолбор мөн энд бүгд хөрөнгө босгож төгөлөө байгууллая. Цааш нь төгөлийг энэ төв хариуцлагатайгаар аваад явах бүрэн боломжтой өглөө оройд жижүүр нь байнга усладаг. Манайхаан дэмжээрэй энэ санаачлагаа ажил хэрэг болгож тархины саатай хүүхдүүдэд туслъяа. Хүүхдүүд гадаа гараад тоглох , эмчилгээний нэгээхэн хэсэг байхаар тохижуулах нь маш их хэрэгтэй байгаа. ДЭМЖЭЭРЭЙ
Энхмөнхөөө баярлалаа сайхан санал дэвшүүлсэнд
оо зүйтэй үүнийг дэмжиж байна шүү. Гэр бүлээрээ очиж оролцоно.
Энхмөнхөө яаж зохион байгууллах талаараа хэлээрээ энэ ажилаа 5 сарын 20 гээд хийхээр төлөвлөөд ажилдаа ор-ы. Мод суулгацын дэмжлэг үзүүлэх газар хаана ямар газар байгаа бол мэдээлэл өгөөрөй . Ариунболдоо энэ ажилд туслаарай . ЗА АМЖИЛТ ЗАЛУУСАА. БЯЦХАН ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛӨӨ СЭТГЭЛ ЗҮРХЭЭ НЭГТГЭЭД УРАГШАА
Мод тарина гэдэг нь их сайхан санаа байна. дэмжиж оролцоно гэж бодож байна. Тэр 10-р төв хаана байдаг юм бэ? би очиж үзмээр байна. Тийм хүүхдүүдэд яг юу хэрэгтэй байдагийг нь ойлгомоор байна.
Баянхонгорт Халуун болор гээд тархины саажилттай хүүхдийн рашаан байдаг бөгөөд энэ сувилал нь бидэнтэй холбоотой ажилладаг юм. Энд 3 жил дарааллаад явахад ерөнхийдөө хүүхэд эдгэрдэг гэсэн. Та бүхэн вэб сайтаар нь орж сонирхоорой. www.haluunbolor.mn
За тэгээд эдгээр хүүхдүүдийн төлөө жаахан ч гэлтгүй юм хийе гэсэн хүмүүс байгаад их баяртай байна.

Сувилалын хаяг: 13-р хороолол, “Анужин” зочид буудал, Англи элчин хоёрын дундуур хойш эргээд 50 орчим метр яваад баруун гар талд, ертөнцийн зүгээр зүүн талд 2 давхар цагаан барилга. Машинаар хойноосоо ордог юм байна. Хаагуур яаж орохыг мэдэхгүй байна.
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
МУБИС-н сэтгэл судлалын тэнхим, японы мэргэжилтэнтэй хамтараад **Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Асрамж Сувилгаа**-ны талаар семинар хийх гэж байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Энэ япон мэргэжилтэн олон жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилсан ажлын туршлагатай юм. Эцэг эхчүүд болон багш нарыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Семинар МУБИС-н сэтгэл судлалын тэнхимд 2009.08.15ны 8.30-13.00 цагийн хооронд болно.
Жич: Оролцох хүмүүсийн тоог тодорхой болгох үүднээс 2009.08.13-г хүртэл бүртгэнэ. Бүртгүүлэхийг хүсвэл 99045652 болон 99005652 дугаарын утасруу холбогдож бүртгүүлнэ үү.
Оройн мэнд.
МУБИС-н сэтгэл судлалын тэнхим нь арслантай гүүрийн хуучин номын дэлгүүрийн өөдөөс харсан 4 давхар саарал байшинд байрладаг. Семинар 118 тоот танхимд болно.
Семинарийн сэдэв нь *Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Асрамж Сувилгаа** буюу саажилттай хүүхдийн асаргаа сувилгаа гэсэн чиглэлээр явагдана.
Маш сайхан сэдэв нээж бас их ажил хийж байгаа юм байна. Энэ бүлгэмд элссэндээ баяртай байна.
Тэгээд өөрийн бага зэрэг мэдэх зарим зүйлээс энд дурдмаар санагдлаа.
Манайд нэг байдаг дутагдалтай зүйл бол Жирэмсний үеийн хяналт, зөвлөгөө, эхийн биеийг төрөлтөнд бэлдэх явдал байдаг. Өрхийн эмч нарын маань мэдлэг, сэтгэл зарим талаар дутуу байдаг уу энэ тал дээр манайхан их муу. Тиймээс хүн бүр өөрсдөө жирэмсэн болсон бол анхаарч байх хэрэгтэй байдаг. Эмч нарын хувьд ч яг ойр дотныхоо хүнийг ч бас сайн мэдэхгүйгээс анхаарч мэддэггүй.
Хүүхэд, эх барихын салбар бол өрхийн эмнэлэгтэйгээ зайлшгүй холбоо хамааралтай байх ёстой юм л даа.
Саажилт өвчний хувьд манайд байгаа шалтгаануудын нэг нь хүүхдийн тархинд цус харвалтаас үүсээд тархины тодорхой хэсгүүд эргэж сэргэхгүй гэмтэж тэр хэсгийн эсүүд нь үхснээс болоод тэдгээрийн гүйцэтгэх үүргүүд, хөдөлгөөнийг тухайн хүүхэд гүйцэтгэж чадахгүйгээс болж үүсдэг. Нөгөө нэг шалтгаан нь нярайн шарлалтаас үүсдэг. Мөн нярайн шарлалтын бас нэг шалтгаан нь тархинд цус харвах байдаг. Нярайн шарлалт нь элэгнээс болж үүссэн, эсвэл цус харвалтаас үүссэн зэргийг ялгах хэрэгтэй байдаг. Ер нь энэ талаар ярьвал маш их зүйл байдаг тул ингээд орхиё.
К витамины дутагдлаас болж нярай хүүхдийн цусны бүлэгнэлт муу болж тархинд цус харвах үзэгдэл элбэг. Хэдийгээр төрөх үед нэг удаа хийдэг боловч уг нь эх нь жирэмсэн байх хугацаандаа К витаминыг хоолоор, нэмэлт хэлбэрээр авч байх нь их чухал. Урьд нь ганц хүнийг тэжээдэг байсан бол гэдсэн дэх дахин нэг хүнийг тэжээхийн тулд бас дан ганц хоол хүрэлцдэггүй, манай нөхцөлд хоолны төрөл агууламж их муу байдаг.
Тиймээс жирэмсэн эхчүүдийн хувьд төмрийн бэлдмэл, фолийн хүчил, К витамин гэсэн 3 зүйлийг нэмэлтээр хэрэглэж байх нь их чухал. Болж өгвөл цагаан идээ хоол ундандаа бас сайн анхаарах хэрэгтэй. Ингэж чадвал бас энэ саажилт өвчнийг тодорхой хувиар бууруулж болох байх гэж бодож байна.
АНУ зэрэг хөгжилтэй орнуудад бол яг жирэмсний зориулалтын найрлага бүхий витаминууд байдаг байх. Манайд ч одоо орж ирж байгаа байх. Гэхдээ тийм витаминууд бас Монгол хүний хоол унд, нөхцөл, бие махбодын онцлогт хэр зохихыг сайтар судлах, тэр чиглэлээр судалгаа хийж тогтоосон бэлдмэлүүдийг өөрсдөө үйлдвэрлэж хэрэглэх, өрхийн эмч нарт энэ талаар сайн мэдлэг олгож жирэмсний хяналтанд анхаарал хандуулах зэрэг ажил нийгмийн эрүүл мэндийн салбараас явуулах хэрэгтэй болов уу гэж бодлоо.
Мөн дээр дурдагдсан байх шиг байсан агаарын бохирдол. Болж өгвөл жирэмслэх хугацаагаа сайтар тооцоолж арай утаа багатай үеийг тааруулах, хэрвээ боломжтой бол бүүр жирэмсэн байх, төрөөд эхний 1 нас хүртэлх хугацаанд хотоос гадагш байвал хүүхэд тань эрүүл саруул төрж, өсөж бойжих нь илүү байх болов уу гэж бодож байна.
–o0o—
Тархины саажилт нь жирэмсэн болон төрсний дараахь эхний долоо хоногт хүүхдийн уураг тархины хөгжлийн ямар нэгэн хүчин зүйлийн улмаас хөдөлгөөний, сэтгэхүйн давталтын хам шинжээр илэрдэг. Мянган амьд төрөлтөд хоёр тохиолддог энэ өвчлөлийн байдал өнөөдөр яах аргагүй нийгмийн асуудал болчихоод байна.
Учир нь энэ тоо цаашид нэмэгдэх төлөвтэй. Шалтгаан нь мэдээж өнөөх агаарын бохирдол. Түүний дээр өрхийн эмч гэх байх ёстойгоосоо урвуу тогтолцоо. Баруунд хамгийн өндөр мэдлэг, мэргэжилтэй нь өрхийн эмч болж, иргэдээ анхан шатанд нь эмчилдэг бол манай улсад аль нэгэн эмнэлэгт орж чадаагүй нь өрхийн эмнэлэгт эмчээр ирдгээс нярай үед нь эмчлэх бололцоотой тархины саажилтыг хүндрүүлж орхидог байна. Мөн манай эцэг эхчүүдийн хэнэггүйтэл ч багагүй нөлөөлнө. Энэ мэтээр бид хамтран ирээдүйгээ баллаж орхидогоо даанч анзаарахгүй байгаа нь харамсалтай.
Түүгээр ч барахгүй эмэгтэйчүүд эх болохоосоо өмнө өөрийн бэлтгэлийг базаах шаардлагатай юм. Тухайлбал, жирэмсэлсэн үедээ эмчийн хяналтад эрт хамрагдах хэрэгтэй. Мөн хөл хүндтэй үедээ ханиад томуугаар өвчлөхгүй, стрессгүй орчинд амьдарч, архи, тамхи хэрэглэдэггүй байх нь чухал юм. Түүнээс гадна аав нь архи, тамхи хэрэглэдэг бол хүүхэд энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг байна.
Манай улсад тархины саажилттай хүүхдүүдийг асардаг цорын ганц газар байдаг. Энд бүртгэлтэй 1560 хүүхэд байдаг байна. Эдгээр хүүхдүүдийн эцэг эхийн санаачилгаар байгуулагдсан “Тархины саажилттай хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах төв” үйл ажиллагаагаа явуулж байна.
Нийслэлийн хэмжээнд тархины саажилт гэсэн оноштой 0-16 насны мянга гаруй хүүхэд бий гэсэн статистик тоо гарчээ. Эдгээр хүүхдийн ихэнхи нь цэцэрлэгт хамрагдах боломжгүй байдаг аж. Учир нь манай улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан “Сувиллын ясли, цэцэрлэгийн 10-р цогцолбор”-оос өөр очих газар тэдэнд үгүй “Ээлтэй-Ертөнц” төрийн бус байгууллагынханы санаачилгаар тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан тусгай цэцэрлэг Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн харьяа болон байгуулагджээ. Тус цэцэрлэгийн багш нартай цөөн хором ярилцлаа.
Хүүхдүүд сурахын тулд маш их эрмэлздэг
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахад хэр хүндрэлтэй байдаг вэ?
-Мэдээж хүндрэлтэй л дээ. Жирийн хүүхдүүдийг бодоход явж, хоолоо халбагадаж, хувцсаа өмсөж чадахгүй. Гэхдээ л ийм хүүхдүүд тэр бүгдийг бие дааж хийж сурах юмсан гэсэн чин хүсэлтэй явдаг нь үнэхээр өрөвдмөөр бас хөөрхөн. Заагаад өгсөн юмыг сурахын тулд маш их эрмэлздэг. Манай цэцэрлэгийн хүүхдүүд анх ирж байсныгаа бодоход маш их өөрчлөгдсөн шүү.
-Яаж өөрчлөгдсөн гэж?
-Анх хүүхдүүд маань ирээд ганц ганцаараа, өөр өөр тийшээ хараад л тоглодог байсан. Харин одоо бол хамт тоглодог болсон. Зарим үед хэн нэгэн нь ирээгүй тохиолдолд тэр хааччихсан юм гэж ирээд л асуух жишээтэй. Энэ нь хүүхдүүд нийгэмшиж байгаагийн шинж юм. Урьд нь бол эдгээр хүүхдүүд гэртээ ар гэрийнхнээсээ өөр хэнтэй ч харьцахгүй, нийгмээс тусгаарлагдчихсан байдалтай л байдаг байсан.
-Ийм хүүхэдтэй эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө өгвөл…
-Тархины саажилттай хүүхдүүд оюун ухаан нь эрүүл мөртлөө хөдөлгөөний бэрхшээлтэй байдаг. Тиймээс биеийн заслын эмчилгээг байнга хийх шаардлагатай юм. Ингэснээр маш их үр дүнтэй байдаг. Бүх хуруу нь татчихсан байлаа гэхэд сайн массаж хийж өгөөд байвал аяндаа тэнийх жишээтэй. Ийм хүүхдүүдэд арчилгаа л маш чухал юм. Үүний зэрэгцээ оюун ухааныг нь хөгжүүлэх тоглоомуудаар сайн тоглуулах хэрэгтэй.
Биднийг ийн ярилцаж байх үеэр унтаж амарч байсан хүүхдүүд сэрцгээсэн юм. Ингээд ангийн хамгийн сэргэлэн гэх Э.Мөнхбаатартай уулзлаа.
Амьдраад л байна даа
-Миний дүү хэдэн настай вэ?
-Одоо долоон настай.
-Цэцэрлэгт явах ямар байна?
-Цэцэрлэгтявахаасаа өмнө би гэртээ суух юмуу дандаа хэвтдэг л байсан. Харин одоо олон найзуудтай болсон. Тэгээд гоё тоглодог болсон. Цэцэрлэгт явах ёстой гоё.
-Миний дүүгийн мөрөөдөл?
-Явдаг л болчихвол компьютер, машин аваад, байшин бариад амьдраад л байна даа.
Амьдраад л байна даа гэж. Тийм ээ, хөгжлийн бэрхшээл гэж хэлэгдэх “хөшигний” цаанаас гарч чадахгүй байгаа эдгээр хүүхдүүд сурч боловсорч, сайхан амьдрахыг хүсч байиа. Нийгэмшиж, хувь хүн болж, ирээдүйн амьдралдаа эзэн байхыг хүсч байна. Харамсалтай нь тэдэнд очих сургууль, явах цэцэрлэг хомс гэнэ. Нийслэлийн хэмжээнд тархины саажилт гэсэн оноштой 0-16 насны мянга гаруй хүүхэд бий гэсэн статистик тоо гарчээ. Эдгээр хүүхдийн ихэнхи нь цэцэрлэгтхамрагдах боломжгүй байдаг аж. Учир нь манай улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан “Сувиллын ясли, цэцэрлэгийн 10-р цогцолбор”-оос өөр очих газар тэдэнд үгүй. Ийм нөхцөлд саажилттай хүүхдүүдэд тусгайлан зориулсан цэцэрлэг байгуулсан нь гэртээ ганцаардаж, нийгмээс холдсон хүүхдүүдэд инээд хөөр авчирсан эрхэм бэлэг болжээ.
–o0o—
Тархины саажилттай хүүхдүүдийг үнэ төлбөргүй сувилдаг гэв
“Халуун болор” төвийн сувилал эмчлүүлэх хүүхдийнхээ тоог нэмэх зорилгоор 21 ортой шинэ байшин барьж байгаа аж. Уг байрыг барьснаар өвлийн улиралд ч эмчилгээгээ явуулах боломжтой болох гэнэ. Хамгийн сонирхолтой нь, “Шаргалжуут” халуун рашааны дэргэдэх байшингуудад халаалт дулааны асуудалд хүндрэл гарахгүй. Учир нь 96 хэмийн халуун рашаанаар байруудаа бүрэн халаах боломжтой байдаг гэнэ. Одоогийн байдлаар тус сувилал зун нэг ээлжиндээ 30 гаруй эмчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай юм байна. Эднийх тархины саажилттай хүүхдүүдийг үнэ төлбөргүй сувилдаг. Харин асран халамжлагчаас нь хоногийн зургаан мянган төгрөгийн төлбөр авдаг аж. Өдгөө Монголд эхийн 1000 төрөлт тутмын 1-2 нь тархины саажилттай хүүхэд байдаг. Манай улсад ийм өвчтэй зургаан мянга гаруй хүүхэд байдаг юм байна.
Дэлхийн хэмжээнд энэ тоо 15 саяд хүрчээ. Гадаадын хөгжилтэй оронд дөнгөж төрсөн хүүхдийн тархины зургийг комьютерээр харж саажилтыг эрт үед нь оношилдог. Тиймээс тэр даруйд нь мэс засал хийж бүрэн эдгээх боломжтой байдаг аж. Харин манай оронд техникийн ийм боломж нөхцөл хомс. Тиймээс хүүхдийн тархины саажилтыг хожуу үед нь мэддэг байна. Нэгэнт хожимдсон тохиолдолд уг өвчин бүрэн эдгэрэх боломжгүй. Гэхдээ “Халуун болор” сувилалд “Шаргалжуут”-ын 38 номерийн рашаанаар эмчлүүлсэн хүүхдийн биеийн байдал эрс сайжирдаг аж. Хүүхэд нэг нас хүртлээ тархины гэмтэл авахгүй бол түүнээс цааш ямар ч гэмтэл авсан тархины саажилт болох аюул нь багасдаг аж. Тархины саажилтын ихэнх тохиолдол нь жирэмсэн эхчүүд хүүхдээ кесеровогоор төрүүлснээс үүдэлтэй. Энэ мэтчилэн олон шалтгаан бий гэнэ. Тиймээс жирэмсэн эхчүүд хүүхдээ хэвлийд байхаас нь эхлээд анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг энэ төвийн эмч нар хэлж байлаа.
–o0o—
Оюутнуудад багшилж байхдаа тархины саажилттай хүүхдийн цэцэрлэг, сувиллын газраар анх орж үзсэн юм. Нийслэлийн зүүн дэнжид хотын төвд шахам байрладаг энэ газарт оюутнууд маань мөн л анх очсон. Тэд эндхийн хүүхдүүдийн талаар сурвалжлага бэлтгэх зорилгоор үүдийг нь татсан хэрэг. Ихэнх нь эмэгтэй оюутнууд болохоор хөөрхий хүүхдүүдийг өрөвдөөд нулимстай нүдтэй сургууль руугаа буцацгааж билээ. Би өөрөө ч сэтгэл их өвдөж байсан. Тэр бяцхан хүүхдүүдэд яалаа гэж өвчин ийм энэрэлгүй хандсаныг бодохоор дэмий л шүүрс алдахаас цаашгүй. Эцэг, эх нь ч зовдог бололтой юм билээ. Харин тэдгээр хүүхдийг асарч, хооллож, хувцаслан нүд салгалгүй хойноос нь өдөржин хөөцөлдөж суудаг хүмүүс бол багш нар. Бараг ээж, ааваас нь илүү хүүхдүүдийг энэрч хайрлана. Нус нулимсыг нь арчиж хүүхдүүдийг ухаан дутуу, эрхтэн гажигтай гэж санахгүй үнсэж, үнгэлэх нь сэтгэл уярмаар. Өнөөдөр энэ бүгдийг эргэн нуршиж байгаа нь бас л ийм хүүхдүүдтэй холбоотой. Тархины саажилт хэмээх эмгэг өвчнөөр зовсон олон арван бяцхан үрс, тэдний эцэг эхэд тусалж, эрүүл мэндийнх нь төлөө зүтгэж яваа нэгэн эмэгтэйг уншигчдадаа танилцуулах гэсэн билээ.
Алтангэрэлийн Одончимэг “Халуун болор” төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг. Баянхонгор аймгийн Шаргалжуутын 8р багийн иргэн. Анагаах ид шидээрээ алдартай Шаргалжуутын Оюун ухаан, мэдрэл согогийн 38р рашааныг түшиглэн энэхүү эмчилгээ, сувилгааны төвөө 1998 онд байгуулсан.
Өөрийн тань уугуул нутаг Шаргалжуут уу?
Үгүй л дээ. Анх айлын бэр болж энэ нутагт ирж байсан. Харин 12 жил суурьшиж одоо бол суугуул нутаг минь болсон доо.
Хажууханд чинь улсын хэмжээний томоохон рашаан сувилал байхад заавал яагаад ийм сувилгааны төв нээх болсон юм бэ. Наад зах нь ашиг муутай юм биш үү?
Анхны хүүхэд маань нуруу нугасны өвчин хуучтай төрсөн юм л даа. Дөнгөж төрөөд гурав хоноод л хагалгаанд орж байсан. Тэгээд хүүгээ тэвэрч нэг жил хэртэй эмнэлгээр яваад тэр минь өөд болсон. Түүнээс хойш саажилт өвчнөөс болж амь нас нь аюулын ирмэгт дэнжигнэж явдаг хүүхдүүдэд туслахсан гэж бодсон. Шаргалжуутад ажиллаж, амьдарч байхад эндхийн рашаан сувилалд миний талийгаач хүүхдийн адил өвчин хуучтай хүүхдүүд их ирдэг нь ажиглагдсан. Монгол орны өнцөг булан бүрээс хүүхдээ эцэг эх нь аваад л ирнэ. Тэд рашаан ус даган эмчлүүлж сувилуулаад буцдаг ч дараа жил нь бас дахиад л ирдэг байсан. Энэ төрлийн өвчнийг анагаахад цаг хугацаа их орохын зэрэгцээ ойр дотныхноос нь сэтгэлийн тэвчээр, шургуу байдал шаарддаг.
Маш их стресс дагуулдаг өвчин. Энэ бүгдийг гагцхүү тархины саажилттай хүүхдийн эцэг, эх л хамгийн сайн мэднэ. Би зовлонг нь биеэр туулсан хүний хувьд бусдын зовлонг бага боловч хугаслах санаатай хувийн сувилгааны төв нээсэн юм . Тэрнээс биш ашиг хараагүй ээ.
“Халуун болор” төвийн үйл ажиллагаа ямар онцлогтой вэ?
Хавар гуравдугаар сараас эхлээд намар арваннэгдүгээр сар хүртэл хүүхдүүд хүлээн авдаг. Дунджаар 500600 хүүхэд хүлээн авч үйлчилдэг юм. Хамгийн их хүүхдийг 2005 онд авч сувилан асарсан байдаг. Нэг хүүхдийг 14 хонуулдаг, ихэвчлэн ээж нар нь л хүүхдээ авч ирдэг юм. Тэднээс хоногийн 6 мянган төгрөг л авдаг. Харин хүүхдүүдийг өдөрт 5 удаа үнэгүй хооллож, байрлуулдаг.
Шаргалжуутын рашаан сувилал танайхыг адилхан үйлчилгээ явуулдаг гээд “хажигладаггүй” байхнээ, өдий хүрснийг бодоход..?
Тэднийх чинь манайхаас хамаагүй илүү үнээр үйлчилгээгээ явуулдаг болохоор гайгүй байсан бизээ. Харин саявтар хувьчлагдсанаас хойш янз бүрийн яриа гараад л байгаа дуулдсан. Бид ч бас ажлаа өргөжүүлэх санаатай, 21 хүүхдийн сувиллын барилга барих гээд хандив цуглуулж байгаа.
Одоогоор бидний ажлыг ойлгож дэмждэг хэд хэдэн газар сайхан сэтгэлийн өглөг өгөөд байна. Энд Ньюком компани, Шифт, M I H зэрэг компанийг дурдах хэрэгтэй. Мөн энэ ялдамд Жаст компанийн захирал Ш.Батхүү, Зориг сан, УИХын гишүүн С.Оюун, Х.Наранхүү, Эрдэнэтийн ГОКийн хамт олон, УИХын гишүүн асан, УЗНийн ерөнхийлөгч Л.Одончимэд, “Петровис”ийн Оюунгэрэл нарын сайн санаат хүмүүст талархал илэрхийлье.
Сувилуулах хүүхэд аваагүй үедээ та бүхэн нэг сайн амсхийдэг байх даа?
Үгүй ээ, аялан тоглолт хийдэг. Хандив цуглуулна. Тархи, нуруу нугас, хэл яриа, сонсгол, хараа, түнх хөлний зэрэг саажилт өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдэд явсан газар болгоны иргэд, олон түмэн туслахыг хичээдэгт нь үргэлж баярлаж байдаг шүү.
Өөрийн тань мэргэжил соёл урлагийнх уу?
Огт өөр, геологи хайгуулын техник мөн нийтийн хоолны техникч мэргэжилтэй. Анх би хүүхдүүдийг үнэгүй хооллож буян хийж байснаа сувилгааны төв байгуулсан юм. Саажилттай хүүхдүүдэд туслаад 10 жил болж байна.
Саажилттай хүүхдийг харахаар их хэцүү юм билээ?
Хамгийн хэцүү нь тэдний ээжүүд. Саажилт өвчтэй хүүхдийн эхчүүдийн 70 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Яагаад гэвэл тийм хүнд өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн аавууд нь зовлон, бэрхшээл даахгүй гэр бүлээ орхиод явчихсан байдаг юм билээ. Улсын хэмжээнд жилд 55 мянган хүүхэд шинээр мэндэлдэг бол тэдний 1000 төрөлт тутамд 12 ийм эмгэгтэй хүүхэд эхээс төрдөг гэсэн тоо бий. 016 насныхан ихэвчлэн өртдөг. Эхийн төрөх үеийн хүндрэл, өвчин намдаах тариа, кесерово хагалгаа, эх баригчийн алдаа зэргээс шалтгаалж хүүхэд саажилт өвчинтэй төрдөг.
Одоо улсын хэмжээнд 6 мянга гаруй ийм өвчтэй хүүхэд байгаа. Бид тэднийг аймаг, сум, орон нутаг харгалзахгүй хүлээн авч үйлчилдэг. Өвчинд өртөгсөд наслалтын хувьд дээд тал нь 3035, доод тал нь 15 нас хүрдэг. Шинэ он гаргаад бид Австралийн Сиднейд очиж хуралд оролцохоор болсон.
Тэнд олон улсын тархины саажилттай хүүхдийн байгууллагуудын төлөөлөгчид хуралдах юм. Эмчлүүлж засал аваагүй хүүхдүүдийг гадаад орон руу эмчлүүлэхээр зуучлан тусламж хүсэх боломжийг бид хайж байгаа. Мөн Монголын рашаан эмчилгээг түшиглэн ийм өвчтэй хүүхдүүдийг гадаадаас авчран сувилах санал ч гараад байгаа.
–o0o—
“Хөгжлийн бэрхшээлтэй үеийнхнийгээ хүүхэд бид төдийлөн сайн ойлгож, харьцаж чаддаггүй. Зарим нь бүр тэднийг шоолж, хэл амаар доромжилдог. Би тийм муу хүүхдүүдэд дургүй. Тэд хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн бидэнтэй л адилхан хүүхдүүд шүү дээ. Тэд бидэнтэй адилхан сурч боловсрох, тоглож наадах амарч зугаалах эрхтэй” төдийгүй аав ээжийнхээ хайртай хүү, охин нь” хэмээн Сэтгэмж цогцолбор сургуулийн 4б ангийн сурагч Хонгорзул бичжээ. Арван настай энэ охин чухам хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа тархины саажилттай нэг найзынхаа тухай бичсэн юм. Засгийн газрын тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөр дөрвөн жилийн өмнө батлагджээ. Гэтэл хөтөлбөрийн эхний үе дуусч байхад хөгжлийн бэрхшээлтэй, тархины усжилт саажилттай хүүхдийн төлөө хийж бүтээсэн зүйл байхгүй. Ялангуяа тархины усжилт саажилттай хүүхдүүдэд чиглэсэн ямар ч ажил хийгдээгүй, нийгэм ч энэ талаар мэдлэггүй байгаа тухай “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагаас шүүмжилж байна.
2009 оны 12 сарын байдлаар нийслэлд 1000 орчим тархины усжилт, тархины саа оноштой хүүхдүүд байгаа гэсэн судалгаа бий. Ийм өвчтэй хүүхдүүд булчингийн таталт чангарлын улмаас хөгжих боломжоор хязгаарлагдаж байдаг. Асран хамгаалагчийн уйгагүй асаргааны үр дүнд хүүхдийн хөгжилд ахиц гардаг нь олон хүүхдийн амьдралаас харагддаг гэдгийг Ээлтэй ертөнц ТББ-ын тэргүүн Туяажаргал хэлж байлаа. Гэвч нэг хүүхдийн ард ар гэрийнхэн нь санхүүгийн хүндрэлээс болж, хүүхдээ эрүүл болгох хүслээсээ ухарч байгаа нь эмзэглэмээр асуудал болоод байна. Ийм байдлаас болоод тэдгээр хүүхдүүд бусдын адил сургууль цэцэрлэгт явалгүй, нийгэмшиж чадалгүй байсаар хорвоог орхидог. Булчингийн чангарал, толгойн хэвийн бус хөгжилтэй ч оюуны хувьд эрүүл хүүхдүүд жирийн хүүхдүүдтэй хамт сургуульд явах эрхтэй ч өнөөдрийн байдлаар цөөнх нь сургуульд сурч байгаа. Сургуулийн насныхан бага ангид суралцаад дунд анги руу дэвшин суралцах боломжгүй байдаг нь нийгмийн болон хүүхдүүдийн харилцаанаас шалтгаалдаг тухай эцэг эхчүүд нь ярилаа. Тиймээс хамгийн түрүүн нийгмийн хандлагыг өөрчилж, эерэг байдлыг бий болгох хэрэгтэй байна.
Тархины саажилт, усжилттай хүүхэд төрөх үндсэн шалтгаан нь жирэмсний хордлого болон архи, тамхи зэргээс үүдэлтэй. Жирэмсний хордлоготой байх үедээ эмчлүүлээгүй, эмнэлгийн анхан шатны байгууллагууд буруу эмчилж, оношлосон зэргээс үүдэн хүүхэд ийм өвчтэй төрдөг гэдгийг мөн анхаарууллаа. Хүүхдийг ийм өвчтэй төрүүлэхгүй байх үүднээс эртхэн сэрэмжлүүлж, сануулах зэрэг ажлыг холбогдох газрынхан хийж байх шаардлагатай юм.
“Тэдгээр олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бидэнтэй л ижил энэ Монголын ирээдүй шүү дээ. Тэднийг эх орон нь голоогүй юм, эцэг эх нь шилээгүй юм. Бид ч бас мартах учиргүй. Тэдэнд бид хүний сайхан чанар болох хүмүүнлэг сэтгэлээр харамгүй туслаж халуун дулаан илчээ илгээх цаг нэгэнт болжээ” хэмээн 11 дүгээр ангийн Х.Мягмарсүрэн бичжээ. Тийм ээ. Тэд бидэнтэй л ижил. Өвчнийг нь эдгээхэд тус дэм болдоггүй юм аа гэхэд бүү ялгаварлан гадуурхаач. Тэдний дотор нуугдаж байгаа хүнийг олж хараач гэдгийг хэлмээр байна.

No comments:
Post a Comment