Сайн байна уу. Хүүхдийн тархины саа өвчний талаар болон тархины саатай хүүхдийн асаргаа сувилгаа, сэргээн засах эмчилгээний тухай энд бичигдэх болно. Та бүхэн өөрсдийн мэдлэг, мэдээллийг бусадтай хуваалцаарай.
Эхний удаад Тархины саатай хүүхдийг бага насанд нь илрүүлж зөв өсч, бойжиход нь туслах гарын авлагыг орууллаа.
1 р хэсгийг энд дарж татаж авна уу
2 р хэсгийг энд дарж татаж авна уу
3 р хэсгийг энд дарж татаж авна уу
4 р хэсгийг энд дарж татаж авна уу
Англи хувилбарыг http://whqlibdoc.who.int/hq/1993/WHO_RHB_93.1.pdf холбоосоор орж татаж авна уу.
Тархиний саатай хүүхэдтэй эцэг эхэд өгөх зөвлөгөө
Хөөрхөн бяцхан үрсүүддээ зориулав
2011-03-22
What is brain plasticity? \ тархины саа зөвлөмж – 1\
Энд би хэд гурван чухал зүйлийг ойлгуулах гэсэн юм. Яагаад тархины сааг эрт илрүүлж оношлох нь чухал вэ гэвэл хүүхдийн тархи 2 нас хүртлээ эрчимтэй хөгждөг. Ялангуяа brain plasticity \ монголоор орчуулж мэдэхгүй байна. Тархины нейроны уян хатан чанар?\. Энэ юу гэсэн үг вэ гэвэл орчны нөлөөлөлд тохируулан зохицсон хариу урвал үзүүлэх тархины чадамж юм. Тэгэхээр энэ тохиолдолд орчин босс болно гэсэн үг. Орчиндоо тааруулан тархины нейронууд өөр хоорондоо холбогдон, гайхамшигт архитектурийн бүтээлийг босгоно. Үүний дүнд хүүхэд тухайн орчиндоо тохирсон хариу үйлдлийг хийх чадварт суралцдаг. Хэрвээ эрүүл хүүхдийг төрөхөөс нь эхлүүлээд өрөөг нь сайхан тохижуулж бэлдээд, хараа, сонсгол, амтлах, үнэрлэх, хүрэлцэх гэсэн бүх мэдрэхүйг байнга цочроож байвал хүүхдийн тархины уян хатан чанар дээд зэргээр хөгжинө. Харин мэдрэхүйг өдөөхгүй, хүүхэдтэйгээ ажиллахгүй, зүгээр л нэг хооллоод унтуулаад байвал brain plasticity муу байхнээ. Тархины саатай хүүхдүүдийн хувьд тархины тодорхой нэг хэсэг эргэшгүйгээр гэмтдэг. Энэ гэмтлээс болоод мэдрэхүйн мэдээлэл дамжих замд саад үүсдэг. Мэдрэлийн систем мэдээллийг хүлээн авах, дамжуулах, хариу урвал үзүүлэх гэсэн үйлдлүүдийг хийдэг. Эдгээрийн аль нэг нь ажиллахаа больчихвол тархины уян хатан чанарт асуудал үүснэ. Орчиндоо тааруулан тархины нейронууд өөр хоорондоо холбогдон, гайхамшигт архитектурийн бүтээлийг босгох ёстой. Харамсалтай нь энэ хэсэгт бэрхшээл үүснэ. Тэд холбогддогоороо холбогдоно. Гэхдээ чиглэл, хэлбэр нь тэс өөр болоод явчихна. Үүний дүнд хүүхэд гэнэтийн огцом хяналтгүй хөдөлгөөн хийх, булчингийн хүчдэл хэт сул эсвэл хэт чанга болох гэх мэт шинжүүд илэрдэг байх нээ. Харин орчин үеийн сэргээн засах эмчилгээ энэ тал дээр илүүтэй анхаарч ажилладаг болсон. Өөрөөр хэлбэл тодорхой нэг зөв үйлдлийг олон дахин давтан хийлгэснээр тархины эсүүдийн өөр хоорондоо холбогдсон буруу хэлбэрийг зөв болгон засах боломжтой. Гэхдээ энэ нь хүүхэд 2 нас хүртэлх хугацаанд илүү үр дүнтэй байдаг. Brain plasticity-тэй холбоотой амьдралд ойр нэг жишээ авая. Төрөөд удаагүй байгаа ээж ядарсандаа цонхоор орж ирэх машины чимээг үл хайхран нам унтдаг мөртлөө хүүхдээ уйлангуут тэр дороо сэрчихдэг. Адилхан сонсох мэдрэхүйгээр авч байгаа мэдээлэл боловч тухайн ээжийн тархины эсүүд төрсөн хүүхдийнхээ уйлах дууг танихаар болгож, шинэ холбоос үүсгэсэн байх нь. Энэ бол хүний тархины бас нэгэн гайхамшигт чадвар.
Эргээд тархины сааны эмчилгээ лүү орое. Хамгийн энгийнээр товчлоод хэлэхэд үүсч болох хүндрэлээс сэргийл, нэгэнт үүсчихсэн хүндрэлийг цааш даамжруулахгүй байх арга хэмжээг ав, эцэст нь хамгийн чухал эмчилгээний тактик бол өсөлт хөгжлийг дэмжих, 5 мэдрэхүйг сэдээх эмчилгээг хий. Таны хүүхэд сэргээн засах эмчилгээ хийлгүй байсаар 2 нас хүрчихсэн бол одоо зөвхөн хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийх боломжтой. 9 нас хүрчихсэн бол сэргээн засах эмчилгээ үр дүнгүй. Зөвхөн аминд халтай шинжүүдийг мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ л авах боломжтой.
Дараагийн нэг анхаарал татсан зүйл бол алхаа. Манай хүүхэд хөлд орох уу? Энэ бол ар гэрийнхний тавьдаг жижүүрийн асуулт. Хэрвээ таны хүүхэд 2 нас хүрчихээд, сууж чадахгүй бол алхах боломж 50%. Хэрвээ 4 нас хүрчихээд сууж чадахгүй бол хэзээ ч алхахгүй гэсэн үг. Тэгэхээр эмч хүн энэ тохиолдолд хүүхдийн тавиланг маш сайн тодорхойлж чаддаг байх ёстой. Алхах уу? үгүй юу? гэдгийг эхлээд тодорхойл. Дараа нь хэрвээ хүүхэд хөлд орох боломжтой бол яаж зөв алхаанд сургах уу? Үүнд хүрэх замуудыг нэг бүрчлэн тоочиж, төлөвлөгөө гаргаж, түүний дагуу өвчтөнтэйгөө ажиллана. Анхны алхам маш чухал. Хэрвээ хүүхэд нэг л буруу алхаад сурчихвал дараа нь түүнийг засахад маш төвөгтэй. Эмийн болон мэс заслын эмчилгээ аль нь ч тус болохгүй. Бараг л засах боломжгүй. Харин хүүхдийг хөлд орохоос өмнө гарч болох бүх хүндрэлийг мэдэж, авах арга хэмжээг урьдчилан бэлтгэж, анхны алхмыг л зөв хүрээгээр хийгээд өгвөл та сая өөрийгөө тухайн өвчтний ирээдүйд чухал тус боллоо гэж үнэлж болно.
Source: http://paininmongolia.blogspot.com/2011/02/what-is-brain-plasticity-1.html

Тархины саатай хүүхэдтэй эцэг эхэд зарим нэг зөвлөгөө
Таны хүүхэд тархины саатай гэдгийг та мэдсэн бол Эх нялхсын мэдрэлийн тасагт яaралтай хандаж тэндээс зөвлөгөө эмчилгээ авах нь чухал. Та оройтож мэдсэн ч аль болох цаг хугацаа алдахгүйн тулд хүүхдийнхээ эмчилгээг яаралтай эхлээрэй. Хэвтэж эмчлүүлбэл үр дүнтэй. Хэвтэж амчлүүлэхэд төрөл бүрийн тархиний цусан хангамж сайжруулах эм тариа болон олон төрлийн витамин хийдэг юм билээ. Хажуугаар нь хэвтэж эмчлүүлж эхэлсэн өдрөөсөө эхлэн хөдөлгөөнт дасгал, иллэг массаж, зүү эмчилгээнд явбал илүү үр дүнтэй. Эмчээсээ шууд асуугаад аль эмчилгээнд хамрагдахаа мэдэж аваарай. Гадуур зарим нэг хувийн эмнэлгүүд байна. Бөхийн өргөөнд хуучин эх нялхаст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Рагчаа эмч эмнэлэг ажиллуулдаг. Бас Рефлэкс гэж энх тайвны гүүрний урд байдаг эмнэлэгт хүүхдээ үзүүлж байсан. Төлбөр нь 10,000-40,000 төгрөг. Гэхдээ хамгийн үр дүнтэй мэргэжлийн сайн эмнэлэг бол манай улсын хэмжээнд эх нялхсын мэдрэлийн тасаг. Та ч гэсэн шууд тийшээ хандаарай. Хэрэв хүүхэд чинь ой найман сар хүрсэн бол сансарт английн элчингийн хойно байрладаг 10 р цэцэрлэгт бүртгүүлж оруулбал тун үр дүнтэй. Тэнд хүүхэд тань богино хугацаанд олон зүйл сурч чадна. Толгойгоо дааж, өнхөрч, сууж, мөлхөж, юм татаж босдог болж, улмаар явдаг болно. Олон жил ажилласан үнэхээрийн мундаг хүмүүс ажилладаг юм билээ. Зундаа хүйтрэхээс өмнө шаргалжуутын рашаанд явахад их үр дүнтэй гэж олон хүн ярьдаг. Зүүн 4 замаас доош уруудаад хятад худалдааны төвийн хажуу байранд бүртгэж үүдэн дээрээс нь өглөө эрт автобус явдаг. Ер нь тэгээд эцэг эхчүүд хүүхдээ сайн дасгал хийгээд байвал үр дүн нь их бага хэмжээгээр гарч таны хүүхэд улам л хөөрхөн болно шүү. Эх нялхас, 10 р төв дээр тухайн хүүхдийн онцлогт таарсан дасгалуудыг заалгаж аваад байж болно. Мөн интернэтээс төрөл бүрийн дасгал хөдөлгөөнүүдийг үзэх буюу татаж авч болно. Жишээ нь youtube.com оос ДЦП /оросоор/, spastic cerebral palsy /англиар/ гэж хайгаарай. Маш олон бичлэгүүд байгаа. Тэндээс харж хүүхэддээ таарсан дасгалуудыг хийж болно.
Тархины саа - энэ өвчний тавиланг та мэдэх үү?
Би сэргээн засалч эмчийн нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байх хугацаандаа хүүхдийн салбарыг илүүтэй сонирхдог байв. Тэр дундаа тархины саатай хүүхэдтэй ажиллах юмсан, тэдэнд туслахсан гэж их хүсдэг байлаа. Ерөнхийдөө энэ өвчний талаар хангалттай их уншсан. Олон ч тохиолдол харсан. Хэсэгтээ хөндийрсөн ч, сэтгэлийн мухарт бодогдсоор л байсан юм. Харин өнөөдөр азын тэнгэр ивээж, Сирираж эмнэлгийн хүүхдийн сэргээн засах тасгийн эрхлэгч Сринуал эмчтэй хамт тархины саатай хүүхдүүд үзэх боломж олдоод, хариултыг нь олж чадалгүй гацаад орхичихсон олон асуултандаа хариулт аваад, бүр цаашаа явах, илүү ихийг хийх хүсэл төрж, урам зориг орлоо. Сүүлийн үед дэлхий дахинд тархины саатай хүүхдийн тоо зогсолтгүй нэмэгдсээр байгаагийн шалтгаан нь юу вэ? гэж анх уулзангуутаа Сринуал гуай асууж байна. Дутуу төрсөн хүүхдийг аврах боломж улам бүр нэмэгдсээр байгаатай холбоотой, хүндрэл маягаар тархи гэмтээд байж болох юм гэж хариулсан чинь овоо тоогдоод, асуух юм байвал асуу гэдэг юм байна. Би ч бөөн баяр дуржигнуулж өгсөн. Дэлгэрэнгүй ямар гоё хариултууд өгсөн гээч. Мартахаасаа өмнө блог дээрээ бичээд авая, бас та нөхөдтэй хуваалцая, хэрэг болж магад гэж бодлоо. Амьдралынхаа 20 жилийг хүүхдийн сэргээн засах салбарт тэр дундаа тархины саатай хүүхдийн эмчилгээнд зориулсан, одоо амжилттай ажиллаж байгаа профессор хүн ингэж ярьж байх юм. “Тархины саа бол эдгэдэг өвчин. Гол нь бид эрт оношилж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогцоор нь авч чаддаг байх хэрэгтэй. Сэргээн засах эмчилгээний үндсэн зорилго нь 1-т хүүхдийн өсөлт хөгжлийн хоцрогдлыг арилгах, өсөлт хөгжлийг нь дэмжих, стимуляци хийх, 2-т гарч болох хүндрэлүүдийг аль болох багасгах, болж өгвөл хамгийн бага хэмжээнд нь барих явдал юм. Тархины саа эмгэгийг 2 наснаас хойш оношилвол тавилан муу байна. Дэлхий дахинд 1 нас хүртэлх хүүхдэд тархины саа гэсэн оношийг тавьдаггүй, гэхдээ манай эмнэлэг дээр бид 6 сартайгаас дээш хүүхдийг оношлох боломжтой. Хэдэн жилийн өмнөөс “Өндөр эрсдэлтэй хүүхдийг илрүүлэн оношлох клиник” -ийг ажиллуулж эхэлсэн. 27 долоо хоногоос дотогш төрсөн, 1500 граммаас бага жинтэй нярайг төрсөн цагаас нь эхлээд 2 нас хүртэлх хугацаанд 3 сар тутамд үздэг. Үзлэг бүртээ тархины саа гэж онош тавьчихаар критерүүдийг хайдаг. Хэрвээ сэжигтэй шинж илэрвэл тэр даруйд нь эрчимжүүлсэн хөдөлгөөн эмчилгээг эхэлдэг. Бүхэл хөдөлгөөн, гарын нарийн хөдөлгөөн, нийгмийн харилцаа, хэл яриа гэсэн 4 чиглэлээр илрүүлэх үзлэгээ хийдэг. Хэрвээ зөвхөн хөдөлгөөний хувьд асуудалтай байвал тавилан сайн. Булчингийн чангарлыг эмээр эмчилдэг. \ ихэнхидээ баклофен, дандролен, шаардлагатай тохиолдолд Ботулины хор тарьдаг\ Диазепамыг хүүхдийн практикт хэрэглэх нь зохимж муутай. Хүүхэд өдөржин унтаараад хөдөлгөөн болон ахуйн эмчилгээндээ идэвхитэй оролцох боломжгүй болдог, тиймээс энэ эмнээс аль болох зайлсхийж байгаарай. Хүүхдэд 6 сараас хойш анхдагч рефлексүүд арилахгүй үүсээд байвал, хэл нь бултганаад байвал, толгойгоо дааж, сууж чадахгүй бол, ankle clonus (+ ) байвал яаралтай сэргээн засах эмчилгээг эхлүүлэх хэрэгтэй. ” гэж байна. Өнөөдрийн хамгийн сүүлчийн өвчтөн 18 сартай жигтэйхэн сэргэлэн охин байлаа. 27 долоо хоногтойдоо, 680 грамм жинтэй төрсөн. Нярай үеээс нь эхлээд сэргээн засах эмчилгээ хийсэн. Хөнгөн хэлбэрийн тархины саа гэсэн оноштой. Одоо өсөлт хөгжлийн хувьд хоцрогдолгүй, эрүүл болсон тул эмчийн хяналтнаас гаргаж байна гэвэл яах уу? Итгэл төрж байгаа биз?
Source: http://paininmongolia.blogspot.com/2011/02/blog-post.html

СУВИЛЛЫН ЦЭЦЭРЛЭГ ЯСЛИЙН 10-р ЦОГЦОЛБОР
СУВИЛЛЫН ЦЭЦЭРЛЭГ ЯСЛИЙН 10-р ЦОГЦОЛБОР
Түүхээс:
1964.04.16 ЭМЯ-ны шийдвэрээр 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг асардаг 42-р ясли
1991.01.01 Улаанбаатар хотын Эрүүл мэндийн газрын даргын шийдвэрээр Суурь өвчтэй хүүхдийн сувиллын ясли
1993.10.01 Улаанбаатар хотын Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар тулгуур эрхтэний согогтой хүүхдийн анги нээсэн 1997.12.25 Нийслэлийн засаг дарга бөгөөд ЭМЯ-ны сайдын шийдвэрээр боловсролын салбарт шилжин Сувиллын цэцэрлэг-яслийн 10-р цогцолбор болон өргөжсөн.
Тархины саатай хүүхэд – 120 Ажиллагсад – 45
Үйлчлэх хүрээ: Улсын хэмжээнд
Бүтэц зохион байгуулалтын хувьд эмчилгээ, сургалтын үндсэн үйл ажиллагаа үзүүлдэг.
❖ Сургалт
а. Тусгай сургалт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авч сургуулийн өмнөх боловсрол олгодог. Нэг ангид нийт 15 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг.
б. Бага сургууль 1999 оноос тус цогцолбор дээр сургуулийн насны тархины саатай хүүхдүүдэд сургуулийн анхан шатны мэдлэг олгох, сургуульд бэлтгэх зорилгоор байгуулагдсан 1, 2-р ангитай. Тус ангид 25 хүүхэд суралцдаг.
в. Асрамжиин хэсэг Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй, хавсарсан согогтой, өөртөө үйлчлэх чадвар сул, бүрэн асрамжинд байдаг хүүхдүүдийг авч асаргаа сувилгааг хийдэг. Тус ангид тархины саатай 15-20 хүүхдүүд байдаг.
♦♦♦ Сэргээн засах эмчилгээ
а. Хөдөлгөөн эмчилгээ – РТ Хүүхдийн хөдөлгөөний хөгжлийг сайжруулахад Бобат, Войтагийн аргаар идэвхитэй хөделгөөнийг сэргээх эмчилгээ
б. Хөдөлмөр эмчилгээ – ОТ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэг, сургууль, гэр бүлийн орчинд нь өдөр тутмын идэвхитэй үйл ажиллагаагаар нь дамжуулан сэргээн засдаг эмчилгээ
в. Хэл засал – ЗТ Хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэх, авиа тавилт болон залгих, зажилах үйлдлүүдэд сургах эмчилгээ
г. Уламжлалт, цахилгаан, усан эмчилгээ Бүх биеийн бариа, тосон, сүүн бариа, зүү төөнүүр, цахилгаан эмчилгээ, усан эмчилгээнүүд хийгддэг.
д. Ортопед – мужааны цех Тархины саа өвчтэй хүүхдүүдэд ортопедын энгийн хэрэглэлүүд сандал, зогсоогч, ивээс дэр, гар хөлийн чиг, сплинт, хүзүүвч, дөрөөвч зэргийг хийдэг
❖ Эцэг эхийн сургалт
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, гэр бүлийн гишүүдэд хүүхдээ асрах сувилах, хүүхдэд нь тохирсон тусгай хэрэгсэлийг тааруулах, сэтгэхүй хэл яриаг хөгжүүлэх арга ажиллагааг зааж сургадаг.
Хамтран ажилладаг байгууллагууд
- Хөдлмөр, нийгэм хамгааллын яам, Улаанбаатар хотын боловсролын газар
- Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, Нийгмийн бодлогын хзлтэс
- Улсын нийгмийн халамж үйлчилгээний газар
- Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбоо
- Монголын Тархины Саатай Хүүхдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг
Сувиллын цэцэрлэг яслийн 10-р Цогцолбор,
Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Ш/Х: 49/608 Монгол улс Утас: 976-11-451655 Факс: 976-11-636311 976-11-451655

Тархины саажилт удам дагадаггvй
Бид чимээгvй тахал гэж олон євчнийг хэлж ярьж тvvнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг.
Тэгвэл энэ чимээгvй тахалд тархины саажилт гэх євчнийг шинээр нэмэх болж. Учир нь єнєєдєр манай улсад 1000 амьд тєрєлтийн хоёр нь ийм євчтэй тєрж байгаа гэнэ. Сvvлд гарсан судалгаанаас харахад 01-16 насны нийт 1600 гаруй хvvхэд тархины саажилттай бєгєєд тэдний 300 гаруй нь л цэцэрлэг, сургуульд хамрагддаг. Энэ талаар Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын эрхлэгч хvvхдийн их эмч Г.Буянжаргалтай ярилцлаа.
-Тархины саажилт гэж яг ямар євчин болох талаар яриагаа эхлэх vv?
-Тархины саа гэдэг бол євчин биш согог гэдгийг хvмvvс мэдэх хэрэгтэй. Ийм хvvхэд тєрvvлсэн эцэг эхчvvд маш цочирдож, айдаг. Ямар ч євчин эмчилгээ хийхгvй бол хvндэрдэг. Харин согог бол нэг хэвийн хvндрэлтэй, єєрчлєлт vзvvлдэггvй. Гэхдээ тархины согогтой хvнд эмчилгээ хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Эмчилгээ гэдэг нь хєдєлгєєний эмчилгээг хэлж байна л даа. Монголд энэ євчнийг оношлох болоод эмчлэх боломж бараг байдаггvй. Харин сvvлийн vед энэ байдал харьцангуй гайгvй болж байгаа. Тархины саажилтыг тєрєхийн ємнєх, тєрєх, тєрсний дараах vе гэж гурав ангилдаг. Ер нь гэр бvл тєлєвлєж байгаа бол эрvvл эхээс эрvvл хvvхэд тєрнє гэдгийг vргэлж бодох хэрэгтэй. Тийм болохоор тухайн хvн хvvхэдтэй болно гэж тєлєвлєсєн vеэсээ эхлэн єєрийгєє арчилж тордон хайрлах нь чухал. Даралттай, хавантай гэж vглэж явсаар байгаад эмчилvvлсэн ч юмгvй тєрєх хугацаагаа болгочихдог. Тэгээд тєрж чадахгvй тєрєхийн сулралд орно. Мєн эрvvл хvvхэд тєрvvлэхийн тулд цэвэр агаарт байж аль болох євдєхгvй байхыг бодох хэрэгтэй. Жирэмсэн эх ханиад хvрэхэд урагт маш их нєлєєлдєг. Улаанбаатарын утаа тархины саажилттай хvvхэд тєрєхєд их нєлєєлж байна. Тиймээс жирэмсэн болсон гэдгээ мэдсэн л бол цэвэр агаартай газар очихыг бодох хэрэгтэй. Мєн манайхан гурил мах хоёроо идсээр байгаад тєрчихдєг.
Илvv дутуу витамин нэмэлт тэжээлийг огт хэрэглэдэггvй. Манай улсын хvн амын ихэнх нь эмзэг бvлэгт хамрагддаг болохоор арга ч vгvй биз. Манай улс социализмийн vед жирэмсэн болсон цагаасаа хойш vргэлж хараа хяналтанд байлгаж дасгал хийлгэх гээд олон зvйлийг зааж єгдєг байсан. Энэ нь маш чухал л даа. Хамгийн наад зах нь яг тєрєх vедээ амьсгаагаа яаж авах вэ гэдгээ хvртэл мэднэ гэсэн vг. Тєрж байх vедээ амьсгаагаа буруу авснаас болж хvчилтєрєгчийн дутагдалд орж бvтэлттэй хvvхэд тєрvvлдэг. Бvтэлттэй хvvхэд тєрнє гэдэг чинь тархиндаа єєрчлєлттэй болж тархины саажилттай болох магадлал єндєрсєж байгаа юм. Саажилттай хvvхэд тєрєхєд эцэг эхчvvд эмч нарт буруу єгч дайрч давшилдаг. Гэвч эцсийн эцэст ийм хvvхэд тєрєх шалтгааны 80 хувь нь эцэг эхчvvдээс шалтгаалдаг гэдгийг санах хэрэгтэй. Хvмvvст нэг зvйлийг хэлэхэд энэ євчин удам дагадаггvй. Эцэг эхчvvд маань хєгжлийн бэрхшээлтэй хvvхэд тєрєхєєр удам судраа хэдэн vеэр нь бодож тийм хvн гаргаж ирэх гээд зvтгэдэг. Энэ євчнийг зургаан сартайд нь оношилж эрт эмчилгээнд хамруулж болдог.
Гэтэл эмч нар эцэг эхийг нь єрєвдєєд хэлэхгvй явуулчихдаг. Тэдний амьдралд ямар хортой зvйл хийж байгаагаа ухаардаггvй. Бvр хэдэн жилийн дараа хvндрээд эмчлэгдэх боломжгvй болсон vед нь хэлдэг. Нэгэнт тархины саажилт мєн бол шууд л хэлэх хэрэгтэй шvv дээ. Эцэг эхчvvд нь энэ євчнийг хатгаа ханиад хvрсэн мэт бодож найдлага тавиад бариач бєє лам, эсвэл гадаад руу явдаг. Хатуухан хэлэхэд лам хараар яваад эмчлэгдэхгvй. Дэлхийн ямар ч улсад очсон ижилхэн. Хамгийн гол нь эрт мэдэж эрт эмчилгээнд нь хамруулах нь чухал. Миний дээр хэлж байгаа шалтгаанууд бол ихэвчлэн тохиолддог шалгаанууд. Дэлхий дээр 400 гаруй тохиолдол байдаг. Ямарч байдлаар илэрч болох юм. Саяхан дэлхийн эрvvл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас vзэхэд сvvлийн 10 жил хєгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн аймшигтай тоо баримт гарсан. Тийм болохоор анхаарах ёстой євчин болсон байгаа биз.

Д витамин
Өвөл хавар хүүхэддээ сульдаанаас сэргийлэх, сульдаа эмчлэх зорилгоор Д витамин хэрэглэдэг. Хүүхэддээ тохирсон сайн витаминыг авч уулгаарай. Өрхийн эмнэлгийн эмч нар сайн мэдэж байгаа.
Жирэмсэн үеийн хоол хүнс, хоолны нэмэлт
Манайд нэг байдаг дутагдалтай зүйл бол Жирэмсний үеийн хяналт, зөвлөгөө, эхийн биеийг төрөлтөнд бэлдэх явдал байдаг. Өрхийн эмч нарын маань мэдлэг, сэтгэл зарим талаар дутуу байдаг уу энэ тал дээр манайхан их муу. Тиймээс хүн бүр өөрсдөө жирэмсэн болсон бол анхаарч байх хэрэгтэй байдаг. Эмч нарын хувьд ч яг ойр дотныхоо хүнийг ч бас сайн мэдэхгүйгээс анхаарч мэддэггүй. Хүүхэд, эх барихын салбар бол өрхийн эмнэлэгтэйгээ зайлшгүй холбоо хамааралтай байх ёстой юм л даа. Саажилт өвчний хувьд манайд байгаа шалтгаануудын нэг нь хүүхдийн тархинд цус харвалтаас үүсээд тархины тодорхой хэсгүүд эргэж сэргэхгүй гэмтэж тэр хэсгийн эсүүд нь үхснээс болоод тэдгээрийн гүйцэтгэх үүргүүд, хөдөлгөөнийг тухайн хүүхэд гүйцэтгэж чадахгүйгээс болж үүсдэг. Нөгөө нэг шалтгаан нь нярайн шарлалтаас үүсдэг. Мөн нярайн шарлалтын бас нэг шалтгаан нь тархинд цус харвах байдаг. Нярайн шарлалт нь элэгнээс болж үүссэн, эсвэл цус харвалтаас үүссэн зэргийг ялгах хэрэгтэй байдаг. Ер нь энэ талаар ярьвал маш их зүйл байдаг тул ингээд орхиё. К витамины дутагдлаас болж нярай хүүхдийн цусны бүлэгнэлт муу болж тархинд цус харвах шалтгаан болдог. Хэдийгээр төрөх үед нэг удаа хийдэг боловч уг нь эх нь жирэмсэн байх хугацаандаа К витаминыг хоолоор, нэмэлт хэлбэрээр авч байх нь хэрэгтэй. Урьд нь ганц хүнийг тэжээдэг байсан ходоод маань гэдсэн дэх дахин нэг хүнийг тэжээхийн тулд бас дан ганц хоол хүрэлцдэггүй, дээр нь манай нөхцөлд хоолны төрөл агууламж их муу байдаг. Тиймээс жирэмсэн эхчүүдийн хувьд төмрийн бэлдмэл, фолийн хүчил, К витамин гэсэн 3 зүйлийг нэмэлтээр хэрэглэж байх нь их чухал. Болж өгвөл цагаан идээ хэрэглэж, хятад ногоо хэрэглэхгүй, элдэв импортын хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, хоол ундандаа бас сайн анхаарч чанартай хүнс хэрэглэх хэрэгтэй. АНУ зэрэг хөгжилтэй орнуудад бол яг жирэмсний зориулалтын найрлага бүхий витаминууд байдаг юм билээ. Манайд ч одоо цөөнгүй орж ирж байгаа байх. Ийм бэлдмэлүүдийг хэрэглэх нь бас их зүгээр. Гэхдээ нөгөө талаас бас тийм витаминууд бас Монгол хүний хоол унд, нөхцөл, бие махбодын онцлогт хир зохихыг сайтар судалж байж хэрэглэвэл зүгээр гэж бодогддог, тэр чиглэлээр судалгаа хийж тогтоосон бэлдмэлүүдийг өөрсдөө үйлдвэрлэж хэрэглэх хэрэгтэй болов уу гэсэн бодол байдаг юм. Тэгээд жирэмсэн үеийн хоол унд, дэглэм зэргийн талаар өрхийн эмч нарт энэ талаар сайн мэдлэг олгож жирэмсний хяналтанд анхаарал хандуулах зэрэг ажил нийгмийн эрүүл мэндийн салбараас явуулах хэрэгтэй болов уу гэж бас бодогддог. Мөн нэг том асуудал бол агаарын бохирдол. Болж өгвөл жирэмслэх хугацаагаа сайтар тооцоолж арай утаа багатай үеийг тааруулах, хэрвээ боломжтой бол бүүр жирэмсэн байх, төрөөд 1 нас хүртэлх хугацаанд хотоос гадагш байвал хүүхэд тань эрүүл саруул төрж, өсөж бойжих нь илүү байх болов уу гэж бодож байна. Мөн жирэмсэн болсон бол үүнтэй холбоотой ном, мэдээллийг цуглуулж, уншиж зөвлөгөө авч, мөрдөөрэй гэж хэлмээр байна.
Source: http://future.blogmn.net/entry.php?w=future&e_id=24516&nojavascript=yes

Физик эмчилгээний зүү 300 төгрөг
Нялхсын клиник сувиллын эмч А.Дүүрэнжаргалтай ярилцлаа.
-Та аль ангид бариа засал хийгээд ирэв?
-”Сарнай” ангийн найман сартай Энхбаярт бариа засал хийж байлаа. Тэр хүүхэд найман сартай хэрнээ булчин нь чангарч, хөдөлгөөний хоцрогдолтой. Бас нэг дөрвөн сартай хүүхдэд очиж эмчилгээ хийсэн юм. Тархины даралттай, хөдөлгөөн хоцрогдолтой хүүхэд. Булчин сулруулах эмчилгээний хажуугаар дасгал хийсэн.
-Хүүхдүүдэд голчлон ямар эмчилгээ хийж байна вэ?
-Хоёр наснаас дээш бол суурь өвчин гайгүй болдог. Тиймээс чийрэгжүүлэх дасгал л хийдэг. Бага хүүхдүүдэд биеийн онцлогоос хамаараад ямар эмчилгээ хийхээ төлөвлөдөг. Дан иллэг хийх үү, эмээр эмчлэх үү гээд янз бүр. Эсвэл усан эмчилгээ, дасгалаар чийрэгжүүлэх үү гээд өөр. Манай нарийн мэргэжлийн эмч нар өөр өөрийн гэсэн өрөөтэй. Тэндээ төвлөрч эмчилгээгээ явуулдаг. Шаардлагатай үед өрөөнд нь очно. Энэ өрөөнд халуун сүүн болон тосон бариа засал гээд уламжлалт эмчилгээ их хийдэг. Хөдөлгөөний дасгалыг ангид нь очоод тоноглол дээр хийдэг юм.
-Саажилттай хүүхдийн анги байдаг юм билээ. Тэдний эмчилгээний үр дүн ямар вэ?
-Саажилттай хүүхэд Монголд олон болж байна. Бид тэднийг олон төсөл хөтөлбөрт хамруулсан нь үр дүнгээ эхнээсээ өгч байна. Мөн хийсэн эмчилгээ маань ч нааштай байгаа. Саажилт дөрвөн янз байдаг. Хөдөлгөөн талаасаа саажилттай хүүхэд эдгэнэ. Манайд 10 гаруй хүүхэд байсан. Зарим нь эдгэрээд гэртээ очсон. Одоо долоон хүүхэд үлдсэн.
Source: http://president.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1167588

Subscribe to:
Posts (Atom)